Х.Тэмүүжин: Хуульчдын холбоо нийгмийн гурван том хүлээлтэд хариулт өгнө

img

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өргөн баригдаж буй хуулийн төслүүд, удахгүй болох Хуульчдын их хурал, албан тушаалтнуудын болон олны анхаарлын төвд байгаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэг зэрэг олон асуултад хариулт өгснийг хүргэж байна.

:

Социализмаас угшилтай боловсролын системдээ өөрчлөлт оруулна

.

-Ирэх намрын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барих вэ?

-Хууль зүйн яамны зүгээс 42 хууль  өргөн барихаар төлөвлөөд эхний 8 хууль өргөн баригдаад 6 хууль нь батлагдаад, хоёр хууль нь УИХ дээр хэлэлцүүлэг дээр хүлээгдэж байгаа. Мөрдөх албаны тухай хууль, Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль. Намрын чуулганаар Эрүүгийн хууль гэж яригддаг гэмт хэргийн тухай хууль өргөн баригдана. Энэ бол маш том хууль. Намрын чуулганы бүрэн бүтэн хэлэлцүүлгийг авах байх. Намрын  чуулганы сүүлээр Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэгддэг Процессын тухай хуулиуд өргөн баригдана. Үндсэндээ ирэх намар Монгол Улсын хэмжээнд яригдах дөрвөн том хууль өргөн баригдана. Гэмт хэргийг тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль. Энэ дөрвөн нь хуулийн салбарын хамгийн том хууль. Хууль зүйн яамны зүгээс 42 хуулиа УИХ-аар батлуулахын төлөө ажиллаж байна. Үүнээс эхний 20-иод хуулийг нь батлуулсаны дараа хэрэгжилт рүү анхаарч эхэлнэ. Яамны зүгээс энэ 4 жилийг хоёр хуваасан байгаа. Эхний хоёр жилд хуулиа батлуулж сүүлийн хоёр жилд батлагдсан хуулиа хэрэгжүүлэхэд маш их анхаарч, хүч хаяж ажиллана. Дөрвөн жилд амжихгүй хэмжээний ажил төлөвлөчихсөн тул бүх л нөөц бололцоогоо дайчлан ажиллана.

.

-Шинэ багц хуулийг хэрэгжүүлэх явцад хуучин хэв шинжээр хандаж хэрэгжүүлэх боломжгүй гэх хүмүүс ч бий. Тиймээс сургалтын системдээ яаж өөрчлөлт хийх вэ?

-Хууль зүйн яамнаас  хуулийн боловсрол олгож байгаа системийг өөрчлөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Солонгос, Япон зэрэг Азийн улс орнуудад хуулийн боловсролын системдээ өөрчлөлт оруулж байна. Бид ч мөн адил социализмаас угшилтай боловсролын системдээ өөрчлөлт оруулахаар зорьж байна. Энэ хөтөлбөрийг шууд одоо хэрэгжүүлэхгүй. Эхлээд хуулиндаа өөрчлөлт оруулж, хуулийнхаа туслалцаатайгаар боловсролын агуулгыг өөрчлөх үе шаттай арга хэмжээг авна. Мэдээж энэ шинэчлэлийг хийхэд бэрхшээл учирна. Өнөөдөр цагдаа, шүүх, прокурортой холбоотой хуулийг өөрчлөхөд практик дээр байгаа ажиллаж байгаа эдгээр хүмүүстэйгээ эхэлж ойлголцож хамтарч ажиллана. Ойлголцохгүй байгаа хэсэгтэйгээ мэдээж боловсон хүчний өөрчлөлт хийх зэрэг олон ажил төлөвлөгдөнө. Яг үүнтэй адил боловсролын салбарт ажиллаж байгаа профессоруудтайгаа ойлголцохгүй бол мөн л тулах шаардлага гарна. Ний нуугүй хэлэхэд, социализмын үеийн үзэл суртал, тэр үеийн утга агуулгааар докторын зэрэг хамгаалсан хүмүүстэй орчин үеийн хууль, хүний эрхийн талаар ярихад нэлээн зөрөө гарна. Гэхдээ энэ зөрөөг ойлголцоод шийдэж болно гэж бодож байна.

.

-Удахгүй болох Хуульчдын их хурлаар ямар асуудлыг гол болгон хэлэлцэх вэ?

-Процессын хуулиар зохицуулагддагүй зүйлүүдийг мэргэжлийн холбоо өөрөө зохицуулаад ирдэг. Өмнө нь мэргэжлийн холбоод улстөрчдөөс хамааралтай байсан. Харин одоо улстөрчдөөс ангид болгож өгч байгаа юм. Тэр утгаараа шүүх бүрэлдэхүүн бодит, хараат бус, бие даасан байдлаар ажиллаж чадна гэсэн үг. Бусад улс орнуудад хуулийн мэргэжилтнүүд 100 хувь өөрсдөө энэ дүрэм журмаа тогтоодог. Монголчууд мэргэжилтнүүддээ итгэхгүй байна. Тиймээс мэргэжилтнүүд маань шинэчлэгдэх ёстой. Тэдэнд бүрэн эрхээ шилжүүлэх ёстой. Хуулиар тодрхой үндсэн суурь зарчмаа гаргаж, мэргэжилтнүүд өөрсдөө хэм хэмжээг нь тогтоож ажиллаачээ гэсэн шаардлага тавьж байгаа. Хуульчдын их хурлаар энэ мэргэжлийн хариуцлагын дүрмээ батлана. Миний хувьд олон улсын мэргэжлийн хуульчдын дүрэм ийм байна гэж танилцуулна.

.

-Хуульчдын их хуралд хөндлөнгийн ажиглагч маягаар оролцож болох уу?

-Ардчилсан нэг зарчим байдаг. Төлөөллөө хариуцлагатай, төлөөллөөрөө дамжуулан эрх мэдлээ эдлэх гэдэг нь ардчиллын нэг зарчим. Тийм болохоор Хуульчдын их хурлаар хэлэлцэгдэх дүрмүүд, татварын хэмжээ хуульчдын хувьд нээлттэй ил байгаа. Ингэж нээлттэй хэлэлцсэний дараа их хурлаараа эцсийн шийдвэрийг гаргах юм. Хурлыг ил тод нээлттэй дамжуулна.

:

-Хуульчдын холбоо цаашид Хууль зүйн яамны харъяа байгууллага байх уу, аль эсвэл тусдаа бие даасан салбар байх юм уу?

-Энэ бол мэргэжлийн холбоо учраас ямар нэгэн яам, эсвэл Засгийн газарт огт хамааралгүй байгууллага юм. Мэргэжлийн үүднээс зөвлөмж гаргах эрхтэй,  боловсруулах үйл явцад шууд оролцохгүй.

:

-Хуульчдын нэгдсэн холбоо байгуулагдсанаар иргэд ямар үр дүнг  мэдрэх вэ?

-Холбоо байгуулагдсанаар нийгмийн гурван том хүлээлтэд хариулт өгнө. Нэгд, иргэдийн зүгээс хуульчдад хариуцлага байхгүй байна гэдэг асуудлыг байнга хэлдэг. Жишээ нь, өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг Өмгөөлөгчдийн холбоонд нь гаргадаг. Гэтэл өмгөөлөгчийн холбоо нь өмгөөлөгчийнхөө л талд орно. Шүүх, прокурор мөн адил байдаг. Тийм учраас холбоо тус бүр өөрсдийгөө өмгөөлөх бус харилцан хяналт тавьдаг системд шилжүүлэх юм. Хуульчдын холбоон дотор Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж байгаа. Энэ хороо нь дүрмийн дагуу иргэдийн гомдлыг үндэслэн хуульчдаа хянадаг систем юм. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцно. Хамгийн хүнд хариуцлага лицензээ алдах. Лицензээ алдвал дахин хэзээ ч мэргэжлээрээ ажиллах боломжгүй болох юм. Ийм системд шилжсэнээр иргэдийн гомдол саналыг шийдэх механизм ажилладаг болно гэсэн үг. Хоёрдугаарт, хуульчдын нэр хүндийн механизм ажиллаж эхэлнэ. Хуульчид мэргэжлийнхээ хувьд зэрэгцээ байгаа хуульчиддаа хяналт тавих эрхтэй болох юм. Шударга бус үйлдэлтэй хуульчид байна гэсэн шүүүмжлэл яригддаг. Хуульчид ч өөрсдөө хэлдэг. Тэр хүмүүстээ хариуцлага тооцох, тэднийг эгнээнээсээ цэвэрлэх механизм байдаггүй байсан. Хуульчдын холбоотой болсноор тэдэнтэй хариуцлага тооцох боломжтой болохоос гадна амжилттай нэр хүндтэй мэргэжилтний нэр хүндийг өргөх юм. Жишээ нь, бусад улс оронд гавъяат хуульч гэдэг цол байхгүй. Төр хуульчдийг үнэлдэггүй. Мэргэжилтнүүд өөрсдөө үнэлгээ тогтоох ёстой. Энэ үнэлгээн дээрээ үндэслээд шүүгчийн томилгоог хийхэд хамгийн нэр хүндтэй хүн л шүүгч болох юм. Тэрнээс биш аль нэг улстөрчийг таньдаг, бүлэглэлд ордог, өөрийгөө сурталчилж чаддаг хүн шүүгч болдог байх ёсгүй. Хүний эрхийн төлөө тэмцэж чаддаг, шударга ажиллаж чаддаг зэрэг олон шалгууруудаар холбооноосоо сонгогддог болох юм. Хуульчийн эрх зүйн тухай хууль байж таарсан. Хууль зүйн яамны хөндлөнгийн аудит нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудын санхүүгийн нарийн  тооцоон дээр ажиллах хүн юм. Гэтэл мэдээллийн нэгдсэн тогтолцоогүй, энэ чиглэлийн мэдээлэл цуглуулдаггүйгээс өмнө санхүүч хийж байхдаа алдаа гаргаж шүүхээс ял авсан хүнийг ажиллах гэж байсныг таслан зогсоосон. Мөн үүний адил шүүгчийг, прокурорыг томилоход хяналт тавина. Энэ хяналтийг хуульчдын холбооноос нэгдсэн системээр хянах юм. Гуравт, хуульч өмгөөлөгч нар харилцагчдтайгаа харьцсан алдаа зөрчилд хяналт тавих, иргэдийн зүгээс хуульчдад тавьж байгаа шаардлагуудыг хангаж ажиллах юм. Мэргэжлийн холбоо зөв зүйтэй ажиллаж байна уу гэдэгт нь Хууль зүйн яам хяналт тавина. Ингэснээр давхар хяналтын тогтолцоо бүрдэх юм. Энэ хяналтууд нь ажил хийхэд түвэгтэй болгох бус улам чанаржуулж байгаа систем гэдгийг ойлгох ёстой.

.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал Арбитрийн шүүхэд очсон байгаа. Манай талаас шүүх хуралд оролцох бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Яг Арбитрын шүүхэд очсон гэж хэлэхгүй. Арбитрын шүүхэд дуудагдаж эхэлж байна. Мэдээжийн хэрэг шийдвэр гаргаад алдаа гаргасан хүмүүс нь огт өөр хүмүүс байдаг. Гэтэл Арбитр дээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах газар нь Хууль зүйн яам. Бид “Эрдэнэт” үйлдвэр яагаад нэг хувийн компанийн өмнөөс хариуцлага хүлээж, Арбитрт дуудагдах болов гэдэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мэдээж Арбитрт хэрвээ дуудагдах юм бол бид ямар тактикаар ажиллах вэ гэдгээ тооцож байна. Ойролцоогоор бид нар 130-аад сая ам.долларын өрөнд орох эрсдэлтэй тийм нөхцөл байдалд байгаа.

"олбоот

"Стандарт" банктай холбоотой зээлийн гэрээ гэх зүйл бидэнд алга

_

 -Та “Стандарт” банкны “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн зээлийн гэрээтэй танилцсан уу?

-Одоогоор энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Харамсалтай нь Монголд “Эрдэнэт” үйлдвэрт ч тэр, шийдвэр гаргасан хүмүүсийн гарт ч тэр зээлийн гэрээ гэх зүйл нь огт алга. Зөвхөн зуучилсан гээд байгаа компанид нь байна. Одоо л бид гэрээг нь татаж авч байна. Гэтэл нөгөө маргах гэж байгаа талд гэрээ хэлцэл бүх баримт бий. Бидэнд харин үзүүлэх цаас алга. Төрийн ажлыг яаж хийж байсан, албаны ажилд яаж хандаж ирсэн бэ гэдгийг л харуулж байгаа хэрэг. Бид энэ маргаанд бүхнийг нойл цэгээс эхэлж байна. Гэтэл маргах гэж байгаа нөгөө тал нь бүх зүйлээ бэлтгэсэн байна шүү дээ. Дэлхийн номер нэг хуулийн фирмийг хөлсөөд авчихсан ажиллаж байна. Тэгэхээр бид бодох ёстой. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ч биш. Өмнө нь ч маргаан үүсээд явж байгаа “Мон-Атом”-той холбоотой маргаан, “Төмөртэйн орд”-той холбоотой маргаан. Эдгээр маргаануудаас ч харахад шийдвэр гаргаж Монгол Улсыг алдагдалд оруулсан албан тушаалтнууд нь одоо зүгээр гудамжинд сул алхаад явж байдаг. Гэтэл муугаар хэлэхэд, Хууль зүйн яам баасыг нь арилгах гээд явж байна. Ингэж болохгүй л дээ. Энэ бүхэнд эргээд хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстойг сануулж байгаа юм. Зөвхөн энэ биш. Жишээ нь, манай яамны төсөв жил ирэх бүр данхайж байгаа. Энэ данхайж байгаа төсөв иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, яамны хууль зүйн бодлогыг сайжруулахад төсөвлөгдсөнүү гэвэл үгүй. Юунд зарцуулагддаг вэ гэхээр төрийн албан хаагчдын хууль бус шийдвэрээс гарсан буруутай үйлдлийн нөхөн төлбөр манай яамны төсөвт сууж, шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг жишиг тогтож байна. Нэг уул уурхайн мэргэжилтэн, нэг цагдаагийн албан хаагч, нэг татварын байцаагч, нэг мэргэжлийн хяналтын байцаагч  зэрэг нөхдүүдийн гаргасан алдаанаас болж иргэд хохирчихно. Хохирлоо эргээд манай яаманд суусан төсвөөс төлүүлдэг систем үйлчилдэг болж байна. Энэ нь эцэстээ юу болж хувирах вэ гэхээр хэн нэгний гаргасан алдааг засах гэсээр хийх ёстой ажлаа хийж чадахгүй болно. Одоо л гэхэд манай яамны харъяа маш олон байгууллагад төсвийн хомсдолд үүсчихсэн байгаа. Гэтэл буруутай албан тушаалтнуудын мөнгийг бид төсвөөсөө шилжүүлээд л сууж байна. Энэ бүхнээс хараад хуулийн орчноо сайжруулж, буруу жишгийг арилгахгүй бол хууль зүйн салбарын зардал шийдэгдэж чадахгүй гэдгийг мэдэрч байна.

.

-Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг шалгах боломж байгаа юу?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Цэцийн өөрийнх нь шийдвэргүйгээр шалгах ямар ч боломж байхгүй.

:

Д.Сугарыг шалгах хүсэлтээ дахин гаргана

.

-Өмнө нь “МИАТ”-ийн экс удирдлагуудад холбогдох хэрэгт Д.Сугарыг бас л шалгаж чадаагүй, хэргийг түтгэлзүүлсэн шүү дээ. Хуулийн байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авч, шалгаж болохгүй юу?

-Хуулийн хамгаалалттай хүнд бид яагаад ч хүрэхгүй. Хууль зөрчиж чадахгүй. Үндсэн хуулийн Цэц хуралдаад гишүүнийгээ хуулийн хүрээнд шалгаж болно гэсэн шийдвэр гарвал шалгана.

.

-Хуулийн байгууллагын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаж үзсэн үү?

-Бид удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Шалгах шаардлага гарсан учраас бид Үндсэн хуулийн Цэцэд дахин хүсэлтээ гаргана. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор Д.Сугар, эсвэл Эрдэнэтийн хуучин захирал Ч.Ганзориг гэдэг хүн буруутай гэдгийг эцэслэн шийдэж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн юм уу. Эсхүл тэр хүмүүс гарын үсгээ зурсан уу гэдгийг эцэслэн шалгаж дуусаагүй байна. Хэзээ шалгаж дуусах нь тодорхой бус байна. Яагаад гэвэл гэрээгээ олж авах гээд олон ажил байна.

_

-Албан тушаалтнуудын хэрэг буюу УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарын хэргийг шалгаж дууссан уу?

-Шаардлагатай гэж үзвэл холбогдох албан тушаалтнаараа дамжуулан мэдээлэл өгч болно. Гэхдээ хэргийн нарийвчилсан дотоод бүтцийг ярихгүй. Албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шалгагдаж байгаа. Мэдээж хуулийн процесс нь түвэгтэй учраас зарим хэргийг шалгах ажиллагаа бүрхэг болсон юм шиг олон нийтэд сэтгэгдэл төрүүлж байж болно. Ямарч хэрэг дуугуй болох замхрах асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй албан хаагчдад хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүйн төлөө баталгааг нь хангаж ажиллаж байгаа. Гэхдээ хэрэг шалгахад олон талаараа бэрхшээл учирна. Энийг бид сорилт гэж харж байна. Ямар ч байсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаад шүүхэд шилжүүлнэ.

.

-Эрүүдэн  шүүх сандлыг татах асуудал юу болж байгаа вэ?

-Эрүүдэн шүүх сандлыг татан авах ажил явагдаж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүдэн шүүх, мөрдөн байцаахтай холбоотой гомдол санал бидэнд ирүүлсэн. Энэ дагуу бид шалгалт явуулаад Д.Сандаг-Очир гэдэг хүн ЦЕГ-ийн дарга байх үедээ шийдвэр гаргаж авагдсан байсныг тодруулсан. Энэ сандлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд ашиглах зөвшөөрөлийг Хууль зүйн яамнаас авалгүй тараагдсан асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөсөн. Мөн энэ сандлуудыг  буцааж татаж ав. Мэдээллүүдээ өг. Яагаад энэ сандлыг хэрэглэхээр тараасан юм гэдэг асуултыг тавьсан. Гэтэл Хууль зүйн яамнаас энэ асуудал хөндсөөр байтал ЦЕГ-ын зүгээс прокурор руу хандан эдгээр сандлыг хэрэглэх талаар дахин хүсэлт явуулсан байсан. Тиймээс яамны бодлого болон хууль тогтоомж, олон улсад нэгдэн орсон гэрээ ковенци, олон улсын түвшинд болон бидний нэр хүндэд санаатай  халдсан юм шиг үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцсон. Сандлыг татаж авах ажил зохион байгуулагдаж дууссан. Сандлыг нийлүүлсэн Хятадын компанид бид сандлыг буцааж өгөөд хэв журмын болон цагдаагийн албанд хэрэгтэй өөр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хэлцэл яригдаж байгаа. Зөвхөн сандалтай холбоотой хэргийн хүрээнд дэд даргад хариуцлага тооцоод орхихгүй. Ийм асуудал дахин гаргахгүй байх талаар ярилцаж байна. Тухайлбал, иргэний эрх чөлөөтэй холбоотой  тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагад хэрэглэх шийдвэр гаргах гэж байгаа бол зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авдаг байх дүрэм журам  гаргаж байна. Ингэснээр яамны болоод ардчиллын механизмыг хэн нэгэн томилогдсон албан тушаалтан дураараа шийдвэр гаргах өөрчлөх боломж хязгаарлагдана гэсэн үг.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yag onigoo shig yum bna, bas l shinechlene gej hunii tolgoig erguulj chadaj baigaam shuu, huuli medehgui hun unshval bas l demjmeer yum, eruul uhaantai huulich hun unshval zugeer l onigoo, za yahav heregjeed ireheer ni humuus tataj unah viii
2013-08-23
huulich:
ee chaavaaasaaa iim teneg yum baih gej, yana daa ene heden erguunuudiig
2013-08-23
tstst:
203.91.118.178 er.guu gar.aa salbariin neg holboog parlament hyanaad bhda yahav de ooroo eruul uu
2013-08-20
boldoo:
Temvvjin caidaa xyylichidiin xolboo gedeg baigyyllaga ni meregjiliin xolboo um bol deeree erunxiilugchtei mon ydirdax zuwlultei,uurcniiguu xyanadag xorootoi,za ene bol csyyd xuiwaldaan xor nairyylaga xaragdaj baina. cayxan bolj ungurcun Notriatchidii erunxiilugchii congyylid xyychin erunxiilugch A.Oyunchimeg macs myyxai ecreg xyiwaldaan xiij baij lyiwaraar garch ircen xyyliig canaataigaar zurchin ylandaa gicsgicen etgeed baican.Xarin Erunxiilugch baican CH.Otgonbayr ni csydraga cain xyylich baican ychir A.Oyunchimegiin csydraga byc xyyli zurchcun vildliig olj xaraad csvvxed xandcan gej conncloo. csydraga ec mandax badrag.
2013-08-20
hehe:
1930 аад оны уед комуннизм гэж навсганж байсан навсгарууд.одоо ардчилал гэж навсганж байгаа навсгарууд агаар нэгэн буй.аягуй бол өвөө эмээ нь хун хэлмэгдуулж алж байсан хумуусийн ур удам даа.
2013-08-19
агаар нэгэн буй:
1930 аад оны уед комуннизм гэж навсганж байсан навсгарууд.одоо ардчилал гэж навсганж байгаа навсгарууд агаар нэгэн буй.аягуй бол өвөө эмээ нь хун хэлмэгдуулж алж байсан хумуусийн ур удам даа.
2013-08-19
zochin:
saidaa shudarga vnenii toloo ajilah yum bol sn bna ene huulind shudarga yum gj alga bna shdee mongotei hun hun alsan ch zugeer l garch bhad gem hiigeegui zaluus helseer gvtgegdeed l tornii tsaana suuj bh yum ene shudarga huuli mon vv said taniig ene bugiig zegtselj sudargiin toloo heel hahuul tanil taldaa avtahguigeer ene ajilaa vrgeljlvvlene gdegt itgej bga shvv amjilt
2013-08-19
Zochin:
Huuli zuin said yahaaraa bodlogo yarihgui shuuheer eceslen shiidegdeegui eruugiin hergiin tuhai murdun baicaaltin nuucig yariad uls turiin ner hund huuguud bdag yum be.Ta prokuroroos zuvshuurul avsan yum uu ,ene tani ajil mun uu arai heterch bgaa bus uu songuuliar hangaltttai eruugiin hergeer Ta shoudsan odoo boloo yum bish uu murdun baicaaltin ajilagaa huuli zuin saidaas bish prokuror shuuhiin hyanalt shiidvereer yavdag zarchimtai iim l huuli odoo uilchilj bgaa shuu
2013-08-19
Тэмүүжининд:
Төв аймгийн албан байгууллагуудад найз нөхөдөө ажилд шахаж дууссан уу
2013-08-19
Тэмүүжининд:
Та нар иргэдийн амьдралаа мэдэхгүй байна шүү НАрантуул захын хүмүүс жилд нэгхэн удаа борлуулалт нь сайн байдаг гэтэл БА-ҮҮЛ тэнэг чинь одоо захыг хаах шийдвэр гаргажээ, Дүнжингаравт Засгийн газар болон нийслэл худалдагдсан юм уу, бослого гарна шүү, нэг тэмцвэл Засгийн газар хэцүү болохоор байна шүү,
2013-08-19
sonin yum:
Temuujeen! Huulichdiin holboog tanai yam haynakh yum bol uursduu yaaman deeree ajlaa huviarliaad avaad yavchihaach.! Turiin bus baiguullagiin turiin baiguullaga hyanaad yavchihval naad KHOLBOO chin uur utgaar baiguulagdsan baina.Engiin irgen nadad tegej l oilgogdoj baina daa... TEMUUJEEN
2013-08-19
bolor:
Энэ бол шилний цаанаас чихэр долоолгохын үлгэр байна. Хуульчдын холбоог Хууль зүйн яам хянадаг ч гэх шиг. Хуульчдын холбоо шууд УИХ-д харъялагддаг байх хэрэгтэй юм биш үү. Хар ухаанаар бодсон ч юу яриад байгаагаа ойлгож ярьж байгаа гэж найднам Сайдыг....
2013-08-19
USER:
AMJILT HYSIE.
2013-08-19
зочин:
Ботаникийн хүрээлэнд барих ард түмнийг чирэгдэлгүй шоронд явуулах цогцолбор юу болж байгаа вэ сайдаа.
2013-08-19
иргэн:
1992 оноос хойш анх удаа хууль эрх зүйн хуучин тогтолцоог өөрчлөх, бодлого үйл ажил хэрэгжүүлж эхэлсэн Сайдад иргэд баярлах ёстой.Ардчилалын нэрийн дор иргэдээ эрүүдсэн МАН-ын эрүүгийн бодлого, ажил мөхөлдөө ойртох нь.
2013-08-19
Zochin:
Mongoliin Huulichdiin Holboo TBB gej baiguullaga bas bii, ene 2 baiguullaga herhen uyaldaj ajillah yum bol?
2013-08-18
Zochin:
Namiinh ene urai oluulaa gesen bolhoor Suhbaatar aimgiin tsagdaagiin heltsiin myangat malchin darga nar deer huuli busaar horongojiij ter horongoo abliga gej nerelsen neg huniig heltsiin darga bolgon tomilj oluulaa,bur oluulaa gesen ih hural bolon oron nutgiin songuuliin uriagaa herjuulsen yum shig baina gehdee Temuujin said tand hariulah bahaa
2013-08-18
ZOCHIN:
Suhbaatar aimgiin tsagdaagin heltest ard tumniig daramtlan mal abch myangat malchin bolson albanii darga nar baihad ahiad huuli busaar horongojiij ter horongoo abliga gej nerelsen huniig Suhbaatar aimgiin tsagdaagiin dargaar yaabuuksan asuudal tungalag niigemiig baiguulah gej zorij yabaa shinchileliin ehlel yum uu Temuujin saidaa
2013-08-18
BOLD:
HUULI BUSAAR HORONGOJIIJ TER HORONGOO ABLIGA GEJ NERELSEN HUN SUHBAATAR AIMGIIN TSAGDAAGIIN DARGAAR TOMILOGDON AJILAJ BAIGAA ENE HUULI BUS ASUUDAL DARAGDAJ ZAMHARCH BAIGAA ASUUDALIIN TOD JISHEE BISHUU SAIDAA UUNIIG TA MEDSENUU
2013-08-18
BAATAR:
HUULI BUSAAR HORONGOJIIJ TER HORONGOO ABLIGA GEJ NEREELSEN HUNIIG SUHBAATAR AIMGIIN TSAGDAAGIIN DARGAAR AJILUULJ BAIGAA ENE YAMAR UCHIRTAI YUM SAIDAA
2013-08-18
unshigch:
Sain ajillaarai, shudarga bus uildeltei temtsej baigaa chin mash ih taalagdaj bgaa, iim zaluuchuud ulam olon boloosoi .
2013-08-18
иргэн:
мэргэжлийн холбоо яахаараа ерөнхийлөгч, Хууль зүйн сайдын дэмжлэг, шууд оролцоотой байгуулагддаг юм бол. тэгээд бас мэргэжлийн холбоо учраас аль нэг яамны мэдэлд байхгүй ч гэх шиг хүүхэд чихрээр хуурч байгаа яатай юм яриад байгаа юм аа. Энэ холбоо Хууль хяналтын байгууллагуудыг удирдаж байгаа томчуудын тоглоомын хөзөр болж л таарна шдээ. Битгий ингэж шударга царайлаач.
2013-08-18
good:
mash ireeduitei mundag zaluu baigaa yum daa muusain avilagachdig undseer ni tseverleerei
2013-08-18