Б.Сэр-Од амжилттай уралдав
ОХУ-ын нийслэл Москва хотноо үргэлжилж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний марафон гүйлтийн төрөл өчигдөр явагдсан. Энэ төрөлд манай улсаас гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од уралдаж 2 цаг, 21 минут, 55 секундын амжилтаар 36 дугаар байрт орсон байна.
1
Нийт замаа 2.09.51 гэсэн амжилтаар туулсан Уганда улсын тамирчин Стивен Кипротич марафоны энэ жилийн дэлхийн аваргаар тодорлоо. Удаах байруудад Этиопийн Лелиса Десиса /2.10.12/, Тадесе Тола /2.10.23/ нар орж, мөнгө хүрэл медалийн эзэн болсон байна.
1
Хөнгөн атлетикийн хамгийн холын зай болох 42,195 км замыг туулахаар 69 тамирчин гараанаас гарснаас 51 нь замаа дуусгажээ.
1
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ