Д.Болд: Би машины цуглуулгандаа хайртай

img

СТА дуучин Д.Болдыг  энэ удаагийн “Грашиндаа” буландаа урилаа. -Д.Болдыг машинд нэлээд хорхойтой гэж сонссон юм байна? -Ямар ч эрэгтэй хүн машин сонирхдог. Дээр үед сайхан морь гэдэг байсан бол одоо хотын хэв маягт тохирсон шинэ цагийн сонголт морины оронд машин болсон. Тэр утгаараа би машиныг найдвартай талаас нь сонгож авахыг илүүд үздэг. -Яг одоо унаж байгаа “Range rover” аваад хэр удаж байгаа вэ? -Машинаа аваад жил орчим л болж байна. “Range rovert” маш олон давуу тал бий. Тухайлбал, тав тухтай, зөөлөн явдалтай, хурдтай. Хамгийн гол нь  доторхи энтертаймент систем нь сайн. Хүнд хэрэглэгдэх бүх юм бий. Ийм машинд хүн бүр дуртай байдаг. Надад “Range rover” их таалагддаг. -Эндээс авсан уу, эсвэл албан ёсны дистрбьютерээс нь авсан уу? -“Range rover”-ын албан ёсны дистрбьютер “Вагнер ази”-иас авсан. -Үнийн хувьд? -Тэрийг нь хэлмээргүй байна. -Машин авахдаа юунд нь анхаарал хандуулдаг вэ? -Тав тухтай байдлыг нь анхаардаг. Мэдээж бас аюулгүй талаа хардаг. -Тоноглолд хэр анхаарал хандуулдаг вэ? -Байх ёстой зүйлс бүгд бий. Хамгийн гол нь машин барьж байх үед гар утсаар ярих боломж байдаггүй. Гэтэл машин бариж байх үедээ гар утсаа ашиглах боломжийг “Blue tooth” систем хангаж өгдөг. Ямар ч зовиургүйгээр ингэж хөдөлгөөнд орох боломжийг хангадаж өгсөн. Мөн видео, зурагт, DVD бүгдийг нь үзэх боломж той.  Суудлын халаагуур, хөргүүр, байх ёстой, шаардлагатай бүх зүйл бий. -Хаанахын тоноглолоор машины “гоёдог” вэ? -Тоноглол авахдаа заавал өөрийнх нь албан ёсны тоноглол байх ёстой. Би ч гэсэн багагүй анхаарал хандуулдаг. Түүнээс хаа хамаагүй юм наагаад байх сонирхол байхгүй. -Д.Болдод хэдэн машин байгаа билээ? -Нээх олон машин байхгүй. -Яг хэд билээ? -Олон байхгүй. -Машины модель цуглуулдаг гэсэн. Хэчнээн байгаа вэ? -Машины модель нэлээд сонирхдог. Энэ цуглуулгандаа нэлээд хайртай. 100 гаран л бий. Ойрд нэмж чадаагүй байгаа. -Д.Болдод машин цуглуулах сонирхол байгаа юу? -Би нэг их аймар Арабын хаан биш болохоор нэг их бодож байгаагүй юм байна. -Автомашин сонирхдог хүмүүс нэлээд хурдлах дуртай байдаг. Таны хувьд? -Би нэг их сүрхий давхих дургүй. Яг найдвартай, шулуун замд, машин тэрэг байхгүй үед машиндаа хурд авах уг нь моторонд сайн энэ тэр гэдэг л юм. -Уралдаан үзэж байсан уу? -Хоёр жилийн өмнө Сингапурт болсон “Formula”-г үзсэн.  Их сайхан санагдсан. Харамсалтай нь манайд ийм уралдаан зохион байгуулах боломж байхгүй юм даа. -Манай Монголд явж байгаа машинуудаас хамгийн их таалагддаг машин ямар байна вэ? -Надад “Bently” их таалагддаг. Бас “Lamburgeny” их гоё. Харамсалтай нь манай замд тохирохгүй л дээ. -Удахгүй тоглолт тань болох гэж байна. Тоглолтын бэлтгэл хэр явж байна. Д.Болд нэг тоглолт дээр морьтой, дараа нь мотоцикльтай тайзан дээр гарч ирж байсан. Одоо машинтай гарч ирэх юм биш биз? -Энэ сарын 23-25-нд тоглолт маань болох гээд их догдолж байна. Тоглолт хийгээгүй дөрвөн жил болжээ. Энэ удаагийн тоглолтоороо жинхэнэ гоё тоглолт, хөгжмийн дуугаралт гэж юу байдгийг харуулна. Тоглолтонд маань “Монгол поп” цомгийн дуундуудаас гадна “Хайрын хүч” цомгоос хойшхи гарсан бүх цомогт гарсан дуунууд орно. Одоогоор машинтай гарч ирэх бодол алга.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

redbull:
mundag bn
2015-01-17
tsegii:
мундаг юмаа болдоо чи шүү
2012-11-13
chi bold uu
2012-06-22
unen bolov uu:
myanganbayar ikh hairladag yumaa haramladaaggui yum gejonsoj bsan, ene zaluud ,unen bolvo uu
2012-05-02
mongold duu duulaad iim unetei mashin avch chadahuu? myanganbayariin mungu baih
2012-02-09
hoe ter door boldiin mashiniig VAGNER AZIAAS asuugaad uniig n medeh geed baigan hun guiai! ene chin iymar tonoglol hiij yu yu hiiheesee bolood unen 10-100$ myngan $eer unen helbelzej baidiin. Chi boldiig yu hiilgesniig medej baigamuu? Bas nudnii shil zuuh ugui chamd eruusuu hamaagui dajgui l haragdaj baina.
2012-01-14
chi bold uu
hvn bolgon oorsdiin salbartaa Bold shig hodolmorch bj chadwal uls maani dorhnoo hogjino doo
2012-01-07
Тэнэг Болд ОООО "Вагнер Ази"-н сайт-д машины чинь үнэ байна даа, чи нуугаад том тэнэгт за юу?????
2012-01-02
Болд оо чи хэн бэ? Чамд ганц нэг зөвлөгөө өгөх үү. 1. Нүдний шил зүүдэг ээ больчих. 2. Чиний машины үнийг "Вагнер Ази-"с асуугаад мэдчих боломж байгаа шүү, биднийг тэнэг гэж битгий бод за юу. 3. Хүмүүстэй ойр амьдар.
2012-01-02
luivarchid shig luivardaagvi ooriin hvch hodolmoroor ingeed yvj baihad yahav dee.amjilt hvse.
2011-12-23
ene setguulch nar alnaa,boldiig 100 garui mashintai gl tsuuraad ter altain hudriin zahirald bold 100garui mashintai gsn chini nuguuh ni itgehgui l bn shuu boldod tm ih mashin bga gdg-t chigshig,model bgaa gj bnshdee setguulchid albaar ingeed bdiimu haashaain,1tald ni bold bdald orj nuguu tald ni bas hun bdald orj bnshdee!!!!joohon hariutslagatai baildaa!!!
2011-12-23
amjilt amjilt sain zaluu
2011-11-25
yaj degjin haragdhaa sn meddeg medremjtei er shu.
2011-11-23
Анхны гарсан 95 оны дуунуудын бичлэг чинь аймаар аяахан байнашдээ, тэр үед бичлэгийн техник муу байсан байх тэр дуунуудаа шинэчилж бичүүлээчээ Болдоо. Одоо сонссон чинь тээр цаана байна хөөе. шинэчлэгдэн гарвал авна шүү. тиймээ залуусаа.
2011-11-23
hudulmuruuruu olson munguur avsan baihad sain mashin unah ni zuv uu yamar deeguur suugaa bool zayatai luivarchin hulgaichuud baigaa bish bolj baina
2011-11-23
iim zaluusiig demjii ymar muusain xulgaichuud chg mungu olj bga shu bolj bnaa
2011-11-23
lag zaluu shuu hodolmorch
2011-11-23
bas 1 har goyo benzteishdee
2011-11-23
Hudulmurch zaluu shuu. Iim hvmvvsiig demjih heregtei shuu. Amjilt husie
2011-11-23
yahav de bdag l zaluu shdee
2011-11-23
Uuriin yumaa gamnah ni zuin hereg. Harin hairlah uur oligtoi yumgui hvn yum baij dee.
2011-11-23
Uneheer ajilsag hudulmurch zaluu.uuriin hucheer bayalagiig bii bolgoj baigaa zaluu daa yamar avilaga heel hahuul idsen uusan yum baihgui iim huniig yu ch gehev dee sain bna l gehees.chi shuu !!!
2011-11-23
Мундаг залуу даа. Өөр юу гэхэв. Энэ байтугай машин унах хүн гэж би боддийн. Тэр СД энэ тэрийг нь худалдаж ав л даа хүмүүсээ. кк. өөрөө нэг ч худалдаж авч үзээгүй наасан.
2011-11-23
Uuriin yumaa gamnah ni zuin hereg. Harin hairlah uur oligtoi yumgui hvn yum baij dee.