Сэрэмжлүүлэг

img

Энэ  сарын 25-26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 2-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Иймд:

-Салхи, шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, автозамын нөхцөл байдал хүндрэлтэй байгааг анхаарах; /дулаан хувцас, бензин шатахууны нөөцтэй байх/

  -Хэдийгээр нийт нутгаар гол мөрөн нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөстсөн байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор энэ жилийн хувьд мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байгаа учир мөсний даац хүн, мал, автомашиныг зорчиход мөс цөмрөх аюултай байгааг анхааруулж байна.

 Иймд,  иргэд, малчид, жолооч тээвэрчдэд анхааруулахад зам, цаг товчлох хэлбэрээр гол мөрөн гаталж баталгаагүй зам гүүрээр зорчсоноос гол мөрөнд осолдох, цөмрөх тохиолдол өвлийн улиралд их байдаг. Тиймээс баталгаатай зам, гүүрээр зорчиж мөсөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aan
2011-11-23
bayrlalaa
2011-11-23
za
2011-11-23
oilgoloo
2011-11-23