“Монгол парти” шоу болно
Монгол залуус, Монгол урлаг, Монгол шоуг нэгтгэсэн өвөрмөц парти энэ сарын 23-нд буюу баасан гарагт “River beach”-д зохион байгуулахаар болов. Энэхүү парти нь Монгол үндэстний онцлог, уран сэтгэхүй, ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан цоо шинэ өнгө төрхийг бий болгож байгаагаараа бусад этно, электро партинаас онцлог гэнэ.
“Монгол” партид язгуур урлагийн “Алтан ураг”, “Хөсөгтөн”, “Хишигтэн, “Загасан ширээт тамга” зэрэг хамтлагууд оролцоно. Мөн лазер шоу, үндэсний хувцасны загвар болон Монгол банхарын нүд булааж, сэтгэл сэргээсэн үзүүлбэрийг зөвхөн эндээс харах боломжтой аж.
Түүнчлэн DJ-Хосоо, Золоо, Өлзий, Мөөгий, Гоотий, Цэ нар өөрсдийн шилдэг сетүүдээ тавьж залуучуудыг байлдан дагуулах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ