Б.Сэр-Од 36 дугаар байрт бичигдлээ

img

  Москва хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн үргэлжилж байгаа байна. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн  тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 02 цаг, 21 минут, 55 секундын амжилтаар 36 дугаар байрт хурдалсан байна. Гүйлтийн энэ төрөлд 69 тамирчин гараанаас гарснаас 51 нь замаа дуусгажээ. Дашрамд дурдахад, Б.Сэр-Од нь Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн 2003 он, 2005 он, 2007 он, 2009 он, 2011 онуудад оролцож байсан. Үүнээс 2009 оны Герман улсын Берлин хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 29-р байр эзэлсэн. 2011 оны Солонгос улсын Дэгү хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн 20-р байр эзэлж байсан юм. 2011 оны Солонгос улсын Дэгү хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн 20-р байр эзэлсэн. Энэ амжилтууд нь мөн Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэн дэх анхны томоохон амжилтуудын нэг юм. 2013 оны 2 сарын 24 өдөр Хонгконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2 цаг 17 мин 47 сек амжилтаар Алтан медаль авсан. энэ медаль мөн л Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны алтан медаль юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Alibaa zuilig bagas ni hij baij l amjiltand hurne shuu de.Mongolinhoo tamirchdad amjilt husie mydali awahgui baisn hamaagui uraldaan temtseendee idewhitei oroltsoj baigarai
2013-08-31
mongoltulaanch:
DEMII ZARDAL TULAANCHIDDAA OGSON BOL MEDALI AVAAD IREXGUI YU.ENE JIL MANAI TAEKWONDOCHID ALSAAN ALSAN BOLGARAAS 2ALT, 6 MONGO, 3XUREL SAIXAN AMJILT.
2013-08-23
МОНГОЛ:
МЕДАЛЬД Л ХҮРТЭЛЭЭ ГҮЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЮУГАА ХИЙЖ ТЭНД ОЧИЖ ГҮЙДЭГ БАЙНАА ИЛҮҮ ЗАН БАЙНА ДАА НӨГӨӨ ЭМЭГТЭЙ МОНГОЛ НЬ ЯАСАН ГЭВЭЭ ЗАМДАА УХААН АЛДААД УНАСАН ГЭВ ҮҮ ДЭЭ ТИЙМ БАЙЖ ДЭЛХЙИН ХУРДАНЧУУДААС ИЧЭЭЧЭЭ ДАХИЖ ДЭЛХИЙН ТЭЦЭЭНҮҮДЭД ОЧИЖ НЭРЭЭ БААСТААХАА БОЛИОЧЭЭ
2013-08-20
luugii:
сайхан байна мундаг юмаа
2013-08-19