“Увертюра” тоглолтоо хийнэ
Монголын поп опера хамтлаг болох “Увертюра”-гийн залуус “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай олон сайхан уран бүтээлүүдээрээ олны танил болж чадсан. Тэгвэл тус хамтлаг ийнхан бие даасан тоглолтоо хийж, шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлгээ барих гэж байна.
6
Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра” хамтлаг Монгол улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалтай хамт хэд хэдэн улсад Монголын уран бүтээлчид хичнээн чадварлаг болохыг батлаад ирсэн юм. Тиймээс тус хамтлагийн тоглолт Монгол поп операг утгаар нь мэдрүүлсэн сайхан тоглолт болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа аж. Тэд дөрвөн жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаачаар төгссөн нэг ангийн андууд гэдэг.
6
Тэд ирэх сард та бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн дуулж, олон чанартай сайхан уран бүтээлүүдээ нэгтгэн мэргэжлийн өндөр түвшинд найруулсан тоглолт тавих гэнэ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ