Филиппинчүүд монголд хар тамхины наймааг цэцэглүүлж байна

img

Монгол  охид эмэгтэйчүүд, оюутан залуус  хил дамнуулан хар тамхи зөөвөрлөсөн тухай мэдээллээр энэ жилийн турш сонин хэвлэл амьсгалав. Өнгөрсөнд үйлдэгдсэн хэргээс харахад  хар бизнес эрхэлдэг этгээдүүд ихэвчлэн охид эмэгтэйчүүдийг овоо хараандаа авч гэмт хэргийн золиос болгосоор байна.  Баримт түшихэд  Зүүн өмнөд Азийн орнууд руу хэд хэдэн монгол  эмэгтэй мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон. Тэдэнд хууль бус наймаа санал болгосон этгээдүүд хэн бэ.... Тэд бол  Филиппинчүүд. Тамхи зөөвөрлөхийг санал болгосон филиппин этгээдүүд Л.Гантуул, Ё.Оюунчимэг нараар өгөөш хийж хэд хэдэн эмэгтэйг хууль бус наймаанд татан оролцуулж, зольсны нэг нь БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгальмаа. Түүнчлэн Филиппинчүүдийн дараагийн золигт гаргасан эмэгтэй бол Дархан-Уул аймгийн харьяат 35 настай эмэгтэй н.Нандинцэцэг. Түүнийг мөн  Л.Байгальмааг Бээжин руу явуулахаас тав хоногийн өмнө буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 23-ны өдрийн нислэгээр багагүй хэмжээний герион залгиулж Бангладеш улс руу явуулсан байдаг. Тэр эмэгтэй өнөөдөр мөн л хорих ял эдлэж байна. Энэ мэтчлэн  хөшигний ард хэдэн монгол  эмэгтэй   Филиппин  этгээдүүдийн тавьсан хавханд орсныг хэлж мэдэхгүй. Филлипины иргэн Эдварт гэх эрийг сүүлийн үед интерполоор эрэн сурвалжилж буй. Тэр  этгээд мөн л манай улсын  иргэн   С.Ойгонбаярт 1.7 кг героиныг өгч  Замын-Үүд дэх хилийн боомтоор өмнөд хөрш рүү зөөвөрлүүлсэн байдаг. Азаар  дээрх эрэгтэй монгол цагдаадаа баригдсан учраас цөөн жилийн ялаар шийтгүүлж одоо хорих ялаа эдлэж байгаа. Яллагдагч С.Ойгонбаяр анхан шатны шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд мэдүүлэхдээ “Уг бодисыг Цэрэндулам гэдэг эмэгтэйн зуучлалаар Филиппинээс Монгол руу оруулж ирсэн Эдварт гэгчээс хүлээж авсан.Тэр  бодисыг Сөүл-Улаанбаатарын онгоцоор надад авчирч өгсөн юм.  Цэрэндулам гэдэг эмэгтэйтэй хамт ажилладаг Саранцэцэг гэх эмэгтэй надад гадаад паспорт галт тэрэгний тасалбар 1300 юань, эд мөрийн баримтаар хураагдсан саарал цүнхийг галт тэрэгний зогсоол дээр авчирч өгсөн. Түүнийг би БНХАУ-ын Эрээн хотод нэг хүнд хүргэж өгөх ёстой байсан юм. Намайг цагдаагийн ажилтнуудад баригдан Эрээн хотод очиход Наранцэцэг гэдэг эмэгтэй тосч авах байсан гэжээ”. Шүүх ажиллагааны явцад тэрбээр анх Цэрэндуламтай таксигаар үйлчилж танилцсан бөгөөд   “Эрээн, Бээжин рүү бараа хүргэж өгөөд 1000 ам,долларын шагнал авах уу гэсэн санал тавьсан байна.  Ингээд түүний саналыг М.Ойгонбаяр зөвшөөрч герион тээвэрлэж өмнөд хөршийг зорьсноор эл хэрэгт холбогджээ. Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээс харахад “ Сөүлээр дамжин Монгол руу хар тамхи оруулдаг Филиппин улсын 3-4 иргэн байдаг гэнэ. Тэдний нэг нь Эдварт, нөгөө нь Бобби. Тэд  монгол  иргэдэд мансууруулах бодис авчирч өгөөд буцдаг талаар  шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурджээ”.Дээрх баримтуудаас харахад Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгагдсан хэд хэдэн эрүүгийн хэргүүдийн цаад эзэд нь Зүүн өмнөд Азийн иргэд байгаа нь Монгол Улс хар бизнесийн сүлжээнд нэгдсэн юм биш байгаа  гэх хар төрөх болов. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед олноор гарах болсон нь олны анхаарлыг татаж байна. Хар тамхитай холбоотой сүүлийн үеийн баримтыг дурдахад ийм. Эдгээр баримтаас харахад манай улсад мансууруулах төрлийн бодис хэрэглэх, тээвэрлэх, худалдах нь цөөн бус болжээ. Тиймээс шат шатны хуулийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй эрчтэй тэмцэх, хэргийг мөрдөж буй хууль хяналтын ажилтнуудыг мэргэшүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд нэмэр болох мансууруулах  төрлийн бодис илрүүлэх лаборатортой болох, хил гаалийн хяналт шалгалтыг чангатгах гээд олон асуудлыг анхааралдаа авах цаг хэдийн болжээ. Эс бөгөөс хэдэн жилийн дараа хар тамхи дагасан гэмт хэрэг хяналтаас гарч “ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө” гэгч болох вий. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mafi gej yu yum ene bol ediin zasgiin ashig sonirhold hotlogdson heseg byleg hij goroos il dald argaar mongo haij bdg har tamhind byh nasaar ni horih yal noogduulahgui bol hamgiin hongon yaltai hudaldagddag cagdaa shyyhtei uls bolood bn shy
2013-01-14
Монголчуудаа бид хятад гээд ганц муу үндэстэн байдаг юм шиг ойлгох юм. Филлипин гэж хятадаас долоон дор их муухай хүмүүс байдаг юм аа. Гадаадад байгаа хүмүүс харин ч хэлэх байх.Бас их ядуу улс. Монголчууд минь гадаадуудыг ялгаж салгаж сурахгүй бол энэнээс муухай юманд орооцолдон шүү .
2011-11-25
end baigaa byh viatnam, philipinchyydiig gargasan tsagt arai gaigyi boloh baih
2011-11-24
хар тамхи гэж юу юм, яг яагаад энэ зүйлийн эсрэг тэмцдэг юм гэдгийг маш сайн тайлбарлан таниулах шаардлагатай биш үү
2011-11-24
Тэнэг үхэр монголчууд өөрөө өөрсдийгөө сөнөөхдөө үнэн гарамгай юм гээч. Ардчилал гээч юмны үр өгөөжийг ингэж л хүртэж байхдаа таарсан заяа нь хаясан үндэстэн.
2011-11-24
hAR TAMHINY NAIMAA HIIJ BAIGAA HUMUUSIIN HUVD UMUUR CH HAATSAALAAD BAIH HEREGGYUI. mONGOLCH BAI, HYATAD CH BAI, UUR HEN CH BAI SHUUD BUUDAN ALAH HEREGTEI GEJ BI BODDOG. iIM YUM HIIJ BAIGAA HUMUUS HAMGIIN IH HOR UR SHIGIIG HYN TURULHUTUND AVCHIRNA. tAARSAN GAZRAA BUUDAN HOROOSUGAI.
2011-11-24
Zaluusaa uhaalag baitsgaay.yalanguya bid tsuuheelee shuudee iim buzar yumnaas holuur yavtsgaa!!!
2011-11-23
Abtomashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas\ 95099300 95909200
2011-11-23
ядуурал мэдээж тамхи л зөөнө шдэ өөр юу зөөвөл гэж ядуу байж болно гэхдээ ингэж битгий өөрийгөө золиослол доо эх эцэг үр хүүхдэдээ хэрэгтэй л байлгүй дээ очиж очиж хэдхэн грамм тамхинд шүү аяяяяяя бид зөөхгүй бол тэд яачиж чадахгүй шдээ ухаанаа урт болго
2011-11-23
har tamhinii hereglee osch bna yanaa
2011-11-23
Хужаа нарт хууль хатуу бдаг Харин Филиппинээс гадна Солонгос Орос Америкчуудыг шалгах хэрэгтэй Оросууд гэхэд 1980 аад оны эхэн үед Монголчуудад гутлын цавуу үнэрлэх гаждон тарааж бсан юм шүү Дэлхийн алдартай Мафиуд Монголыг хараандаа авсан бна л даа
2011-11-23
zaluusaa xar tamix zuuvurlux ym bol daxij xezeech ex nutagtaa irj chadxgui shu xunii gazar zovxiin deedeer zovoj xunii gazar ysaa taxix bolno shu uxaantai bgarai zaluusaa
2011-11-23
Гадаадын иргэн болгоныг сайн шалгаад байвал гайгүй шдээ.
2011-11-23
Eniig erthen darahgui bol udahgui har tamhinii ba yanhanchilaliin mafi Mongold delgerch niigmiig har suudertei buzarlana shuu. Filippin yag tiim baidag tom jijig hotuud ba olon zuun arluud n bituu har tamhinii mafinuudtai. Jijig huuhduuded hurtel har tamhi ogch baidag. Uunii esreg niigmeeree temtsej tas tsohih heregtei.
2011-11-23
tsagdaagiin ajlaa sain hiih heregtei shuu dee
2011-11-23
Энэ мэдээг уншаад манайд ирж буй хятад жуулчид болон монголд амьдардаг хятад гаралтай хүмүүс энэ ажлыг урд талтайгаа хамтран зохион байгуулдаг байх гэсэн хардлага төрж байна.
2011-11-23
балай юм
2011-11-23
Hristiin shashintai heden Philippin huurhii uchir medehgui Mongolchuudaar togloj biana daa. Ter Baigalmaa Hristchin baisan. Ene Hristiin sum nertei mafiudiig sain shalgah heregtei
2011-11-23
хар тамхи газар авчээ
2011-11-23
Хужаа нарт хууль хатуу бдаг Харин Филиппинээс гадна Солонгос Орос Америкчуудыг шалгах хэрэгтэй Оросууд гэхэд 1980 аад оны эхэн үед Монголчуудад гутлын цавуу үнэрлэх гаждон тарааж бсан юм шүү Дэлхийн алдартай Мафиуд Монголыг хараандаа авсан бна л даа
Энэ мэдээг уншаад манайд ирж буй хятад жуулчид болон монголд амьдардаг хятад гаралтай хүмүүс энэ ажлыг урд талтайгаа хамтран зохион байгуулдаг байх гэсэн хардлага төрж байна.