Зуун жилд ганц тохиох зургаан нэгтэй өдөр бяцхан охин аав ээждээ аз авчирлаа

img

"Аэромонголиа" авиакомпани хэмээх нэр 2001 оноос эхлэн МУ-ын иргэний агаарын тээврийн салбарт анхдагч хувийн хэвшлийн тээвэрлэгч болж үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 10 жилийг үджээ. Энэхүү түүхт ойгоо тохиолдуулан эрхэм харилцагч, зорчигч олондоо зориулж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг болох "БҮТЭН ЖИЛ ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ" хожих сугалаат хөтөлбөрийг 2011 оны 10 дугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл зарласан бөгөөд “Боловсрол суваг” ТВ-р энэ сарын 11-нд явагдсан сугалааны тохирлыг орон даяар шууд дамжуулсан билээ. Ингээд мөн сарын 21-ний өдөр АЗ нь гийсэн 10 зорчигчиддоо Аэромонголиа авиакомпаниар “БҮТЭН ЖИЛ ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ”-ийн батламжийг гардууллаа.

Ийнхүү сугалаат хөтөлбөрийн Азтангууд  дундаас нийгмийн олон салбарт хүчин зүтгэж яваа зорчигчид байснаас хамгийн залуу азтан болох 9-хөн сартай Б.Батчимэг охин маань аав ээждээ ёстой л аз атгаж мэндэлсэн гэлтэй азтанаар тодорсон бөгөөд өндөр настай азай буурал өдгөө 71 нас сүүдрийг зооглож яваа Г.Дарьсүрэн эмээ ч азтан болсон бөгөөд Аэромонголиа компани аргагүй л ард түмний итгэлийг хүлээсэн "Үндэсний шилдэг агаарын тээвэрлэгч" гэлтэй.

"Аэромонголиа" компани нь цаашид эрхэм харилцагч, зорчигч үйлчлүүлэгчидрүүгээ хандсан дараа дараагийн олон арга хэмжээг авах бөгөөд энэ оныг дуусталх хуваарьт нислэг бүртээ 50%-ийн хямдралт зарлаад байна.

Ингээд эрхэм Зорчигч, уншигч та бүхэндээ амьдралд тань Эрүүл энхийг, ажил үйлсэд тань Амжилт бүтээлийн дээдийг "АЭРОМОНГОЛИА" ХХК-ийн нийт ажилтан албан хаагчдынхаа өмнөөс хүсэн ерөөе !

СЭТГЭГДЭЛ БИЧИХ