Газрын усан оргилуур нээлтээ хийнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 11.30 цагт газрын усан оргилуур нээлтээ хийнэ. Усан оргилуурыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Улаанбаатар хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьжээ.
Тус усан оргилуур нь хуурай хэлбэрийн, компьютерын программаар удирддаг, өнгөт гэрэлтэй байх бөгөөд гантиг суурийн хэмжээ 17м х 17м буюу 289 м2 талбайтай, 147ширхэг буудах хошуутай, ус шүрших өндрийн хэмжээ 13 м, гантиг суурь дээр никель сараалж төмөр суурилсан шийдэлтэй гэнэ.
Улаанбаатар хотын хувьд уг усан оргилуур нь анхных бөгөөд нээлтэд нийслэлийн удирдлагууд оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ