Япон улсын туршлагыг ашиглан хөрсний бохирдлыг бууруулна

img

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас хөрсний бохирдлыг бууруулах арга замыг тодорхойлох хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Япон улсын “Retsumeikan” их сургуулийн профессор Tadayuki Imanaka-г урьж “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна.

6

Энэхүү эрдэмтэн нь Улаанбаатар хотын хөрсний бохирдолыг хэд хэдэн төрөлд хуваан судалгаа хийжээ. Тухайлбал, нийслэлийн хөрсөнд агуулагдах хүнд металлын хэмжээ манай улсад байх ёстой хэмжээнээс 15 дахин их буюу 1520 мг хэмжээтэй байжээ. Ногоон нуур, 32-ын тойрог, Цайз Маахуур толгой болон арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчмын тайлбай хүнд металлаар бохирдсон байдаг байна.

6

Мөн Нарантуул захын арын хэсэг амон /NH3/ болон шивтэрийн бохирдолтой байсан нь тогтоогджээ. Үүнээс гадна хөрсөн дэх бактерийг шалгахад нийт дээжийн таван хувь нь бохирдолтой бөгөөд хур хогийн цэгүүд, малын түүхий эд авдаг газруудад хуримтлагдсан байдаг аж.

6

Түүнчлэн тоосны хэмжээг тогтоохын тулд нэг жилийн турш судалгаа хийсэн байна. Ингэхдээ агаарт тоос хуримтлуулагч сав байрлуулаад сар бүр цуглуулсан тоосыг авч шинжилдэг байна. Үүний дүнд сургууль орчмын тоосноос хар тугалга их хэмжээгээр илэрсэн бол худалдаа үйлчилгээний болон автобусны буудал, вокзал зэрэг газраас хром илэрчээ.

6

Ийнхүү Япон улсын эрдэмтэн манай байгаль орчны асуудал хариуцсан удирдлагууд, шинжлэх ухааны академийнхан болон байгаль орчин ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзаж, хөрсний бохирдлыг бууруулсан арга туршлагаасаа хуваалцаж байна.

6

Б.Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ