Л.Пүрэвбаатар: Манайд транзит тээвэр хөгжөөгүй нь уул уурхайн хөгжлийг сулруулж байна

img

Төрийн ордонд өнөөдөр “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хурлаар төмөр замын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар зөвлөлдсөн юм. Энэ талаар бид Төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

.

-Өнөөдрийн хурлын зорилгын талаар та товч мэдээлэл өгөөч?

-Төрийн бодлогод төмөр замын онол парактикийн болон обектив, субектив нөхцөл байдлуудыг тусгаж, эргэж харах шаардлага байгаа эсэхийг нягтлах бага хурал болж байна. Ирэх жил олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал хийнэ. Түүний дараа жил Лондонд Кембрижийн их сургууль дээр Монгол Улс төмөр замын бодлогоо хэр зэрэг үндэслэлтэй боловсруулсан бэ гэдгээ хамгаална.

Төмөр замын асуудлыг үндлэслэл суурь судалгаатай хийх үүднээс энэ 7 дугаар сард Төмөр замын транзит тээврийг хөгжүүлэх талаар УИХ-аас 11 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. 11 дүгээр сарын эхээр намрын чуулган хуралдаж эхэлнэ. Үүнээс өмнө бодлогоо тодорхойлох, асуудлаа цэгцлэх, Монгол улсаар дамжин өнгөрөх хий нефтийн хоолой, холбоо цахилгааны шугам, төмөр зам, авто замын трасуудын нэгтгээд төрийн бодлого болгох хэрэгтай байна. Үүнийгээ энэ ажлын хэсэг ярина. Тийм чадалтай ажлын хэсэг байх гэж найдаж байгаа. Тэгвэл төмөр замын талаарх бодлого шинжлэх ухааны үндэстэй болно.

Монгол улс дээр үеэр газар зүйн байршлаа ашиглаад томоохон улс төрийн байр суурь эзэлж байсан юм байна. Зөвхөн эзлэн түрэмжийлээд зогсоогүй, дэлхийн даяаршлын том тодорхойлогч нь байсан гэж ярьдаг. Үүний эрдэмтэд мэргэд хэлдэг.

.

-Тэгэхээр манай улс газар зүйн хувьд транзит тээврийг хөгжүүлэх хамгийн боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Ази, Европыг холбосон хамгийн дөт замнал манай улсаар дамжин өнгөрдөг. Бид энэ давуу талаа ашиглаж чадвал байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн раойнуудтай холбох эдийн засгийн гол гүүр болох боломжтой. Гэтэл үүнээс бид хоцорч байна. Бидний өмнө тулгарч буй хамгийн гол асуудал энэ.

Монгол Улс өөрийнхөө бодлогыг тодорхойлж, төмөр замын салбараа хөгжүүлж чадахгүй бол Казахстан, алс дорнодоор тойрох төмөр замын гарц, тойруу замууд улам бүр хөгжөөд өнөөдөр тэд Европ, Ази, хуурай газрын тээврийн гол замналууд болж байна. Казакстанаар дайрч, биднийг тойроод хоёр том маршрут, манай зүүн талаар гурван ч том төмөр замын коридор бий болох гэж байна шүү дээ.

.

-Төрөөс өдий хүртэл транзит тээврийн талаарх бодлогыг яагаад орхигдуулсан юм бол?

-Төмөр замын газар гэж манайд байхгүй. Зам тээврийн яамны Далай төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх газар гэж бий. Өөр энэ салбар дахь төрийн бодлого, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх агентлаг байхгүй болсон.

“Монголын төмөр зам” төрийн өмчит компани бол төсөл хэрэгжүүлэгч байгууллага. Улаанбаатар төмөр зам л харин өөрийхөө ашиг орлогын төлөө явж байгаа хувь нийлүүлсэн нийгэмлэг. Энд хий орон зай гарчихаад төрийн бодлого хэрэгжихгүй байна уу даа гэж боддог.

Гэтэл Монгол улсын татварын бодлого, дамжин өнгөрөх хураамж, тээврийн дэд бүтэц нь тодорхой бус байвал хоёр хөрш маань өөрийнхөө асуудлыг тойруулж шийднэ. Тэд улс төрийн болон бусад шийдвэрээ гаргадаг, хөгжил нь явдаг улс орон. Тиймээс бид төрийнхөө бодлогыг сайжруулж, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгохоос гадна энэ асуудлуудыг хэрэгжүүлдэг төрийн байгууллага хэрэгтэй байна.

.

-Тэгэхээр бид транзит тээврийг өдий хүртэл орхигдуулснаар маш олон боломжоо алдаж ээ?

-Манайд транзит тээвэр хөгжөөгүй нь уул уурхайг хөгжүүлэхгүй байхаас гадна бүс нутаг дахь байр суурийг сулруулаад байна. Энэ асуудлаас болоод Хятад, Оросын хоорондын эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа бас даяаршиж, зөвхөн хоёр улсын хоорондох худалдаа, тээврийн харилцаа болчихоод байна. Хэрвээ Монгол Улс орчих юм бол гурван улсын асуудал нь дэлхийн худалдааны байгууллагаас тавьж байгаа стандартаар хийх ёстой. Үнэ үйлчилгээнийхээ тарифыг олон улсын тарифт хүргэх хэрэгтэй болно. Энэ мэтээр манайд ашигтай зүйлүүд гарч ирнэ. Монгол Улс үнэхээр олон улсын тоглогч больё гэж байгаа бол үүнийг олж харах хэрэгтэй.

.

-Транзит тээврээр маш олон улс орнууд ихээхэн ашиг орлого олдог гэж сонссон. Та энэ талаар тодруулбал?

-Сүүлийн жилүүдэд Казакстан улс дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. 2011 онд 16.5 сая тонн ачааг транзитаар тээвэрлэсэн бол 2015 онд 25 сая тонн, 2030 он гэхэд 50 сая тонн болгох зорилт тавиад байна. Тус улс нь 2010 онд транзит тээврээсээ 900 сая ам.долларын орлого олсон. Харин транзит тээвэрлэлтээ 25 сая болгосноор 1.5 тэрбум ам.доллар болгох боломжтой болж байгаа. Тэгвэл Украйн улс жилдээ 150 сая тонн ачааг транзитаар нэвтрүүлдэг бөгөөд үүний 3-ны 2-ыг нь хоолойн тээвэр эзэлдэг. Мөн ОХУ дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч хил гаалийн хяналт шалгалтаа хөнгөвчлөх, далайн боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар ажиллаж байна. Тус улс нь Словак, Австри улс руу 565 км өргөн царигийн төмөр зам тавих асуудлыг харилцан тохирч, эдгээр улсуудтай хамтарсан компани байгуулан төмөр зам барихаар зураг төсөл хийж байх жишээтэй.

.

-Нарийн, өргөн царигийн асуудлаар өнөөг хүртэл маргадаг. Мэргэжлийн хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна?

-Монгол улсад 20 гаруй мянган төмөр замын мэргэжилтэй ажилтан байдаг. Төмөр замыг өргөн, нарийн царигаар бариад, цахилгаанжуулаад, эсвэл хурдны болгоод ашиглах чадвар бидэнд бий. Гэтэл олон улсын өмнө хүлээсэн үүрэг гэж бас байна. Манай хоёр хөрш нэг нь өргөн, нөгөө нь нарийн царигтай. Энэ хоёр хөрш Монгол улсгүйгээр өөрсдийн асуудлаа шийдэж чадахааргүй түвшинд очсон. Манжуур дээр шилжүүлэн ачих замаар л шийдэж байна. Хилийн бүсэд энэ технологийг хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр хэцүү.

Монгол Улс бол өргөн уудам нутагтай. Өргөн царигаар ирсэн ачаа Монголын нутагт ямар ч том агуулах, талбай дээр буугаад хадгалагдаж болно. Дараа нь нарийн царигийн төмөр замаар орж ирээд түүнийгээ ачаад явж болно. Хэрэв наймаа тохирохгүй бол тэр ачаа Монгол улсын чөлөөт бүсэд байж болох юм. Тэгэхээр бид төмөр замын ложистик үйл ажиллагааг хослон явуулдаг техник технологитой улс орон болох ёстой. Хил дээр байгаа манай ачаа тээврийн терминалиуд өргөн царигтай замаар вагон ороод ирэхээр ачааг нь буулгачихдаг, нарийн царигтай вагон зэрэгцээд ороод ирэхээр шууд шилжүүлээд ачдаг байх хэрэгтэй. Ер нь бол технологийн хувьд маш өндөр хөгжсөн байх ёстой.

.

-Үр дүнд хэзээ хүрэх вэ?

-Бид хурдан үр дүнд хүрэхийн тулд аль талаас нь эхэлж асуудлыг барих вэ гэдэг сонголтоо хийх хэрэгтэй.

 Хүн хөрөнгөө аль болох бага зарахын тулд барилгынхаа 1 давхарыг эхэлж бариад тэндээ гараж ажиллуулаад эхэлдэг шүү дээ. Эхний хөрөнгө оруулалт үр ашгаа өгөөд эхлэхээр дараагийн ажилдаа шилжиж болдог. Үүнтэй ижил Монгол Улс эхлээд урагшаа Гашуун сухайт руу төмөр зам бариад, Тавантолгойн нүүрсээ зөөгөөд ашиг орлогоо олж эхлэх нь зүйтэй. Нүүрсээ зах зээлд нь байршуулъя. Дараа нь олон улсын зах зээл дээр гарахын тулд зүүн тийшээ авто замаа барья. Үүнийгээ гол замтайгаа холбоё. Ингэхээр гол зам хойшоо урагшаа жаахан ч гэсэн нүүрс гаргах үүрэг хүлээнэ шүү дээ.

Төмөр замын төслийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх юм бол болохгүй зүйл байхгүй. Энд мөнгө олдоно.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Төмөр замчид аль эртнээс л транзит тээврээ хөгжүүлэх талаар санаа тавьж ажиллаж байгаа штээ.Одоо худлаа шоу хийгээд хаа байна тэр транзит ачаа чинь.2 орны засгийн газрын хэмжээнд асуудал ярихаас нааш болохгүй ээ.
2013-08-23
hulgaich:
ene bol jijig gariin hulgaich
2013-08-23
Ганхүү:
Өө ёстүй тэнэгтдэг байна ш дээ. Тээврийн хүн байж тээврийнхээ асуудлыг олоод харичхаж чадахгүй уул уурхай ч гэх шиг. Асуудлыг харж сураа, түүнээс хүн болгоны яриад байгаа уул уурхай гэдэг үгний ард тээврийг залгачихаар ухаантай болчихдог юм биш. Ер нь энэ тээврийн яамыг татан буулгах хэрэгтэй эсвэл толгой ажилдаг юмнууд тавих хэрэгтэй
2013-08-22
Зочин:
Шааа Шаа
2013-08-22
Guest:
Ovoo tumur zam bodlogo ene ter yarij baisnaa ygaad uvug deedes tom guren baisan geel haltichvaa. hehe
2013-08-22
янжин:
Шал муухаЙ шалиг эр
2013-08-22
bi bi:
Tumur zamiig Jonhu Battulga, Gansuh 2 budiluulj bn doo. Ali hediin TZ tai boloh baisniig bulaaj dairch avaad duusgaj bn.
2013-08-21
Zotcin:
Gent iim uhaantai hun haanaas garaad irebee
2013-08-21