Хил дамнуулан хүн худалдсан эмэгтэйг шүүнэ

img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд насанд хүрээгүй охиныг хил дамнуулан худалдсан, биеийг үнэлүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Нандинцэцэгийн гэм бурууг энэ сарын 24-ны өдөр хэлэлцэнэ. Түүнд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3 буюу ашиг олох зорилгоор зохион байгуулалтайгаар насанд хүрээгүй хүүхдийг хил дамнуулан бүлэглэн худалдсан гэсэн зүйлчлэлээр ял төлөвлөжээ. Эл хүн худалдаалсан  гэх хэргийн анхан шатны шүүх хуралд улсын яллагчаар н.Уртнасан оролцох аж. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ