”Челси” аваргын цомоо алдахад хүрч, ”Ливерпуль” сүүлийн 57 жилийн анти-рекордоо тогтоолоо
Английн Премьер лигийн 22 дугаар тойргийн үлдсэн долоон тоглолт өнөө өглөө өндөрлөлөө. Энэ тойргийн дараагаар “Челси”-гийн Карло Анчелотти, “Ливерпуль”-ийн Рой Хожсон нарыг халах тухай шуугиан хэвлэлээр дэгдэх нь дамжиггүй. Учир нь “Челси” лигийн баян ходоодны багт гоол оруулж чадалгүй хожигдож, харин “Ливерпуль” дахин ялагдал хүлээлээ. Лондоны “Челси”-гийн Жозе Босингва тав дахь минутад өөрийнхөө хаалгыг “мялааснаас” өөр бөмбөг энэ тоглолтод орсонгүй. Ийнхүү “Челси” жагсаалтын магнайд яваа “Манчестер Юнайтед”-аас есөн оноо дутуу болж, тавдугаар байрт бичигдэх болов. Мөн Манчестерийн баг тэднээс нэг тоглолт дутуу тул онооны зөрүү нэмэгдэх ч магадлал бий. Тиймээс энэ жил “Челси” аваргын цомоо хамгаалахад тун хүнд болж ирлээ. Тэднийг хожсон “Вулверхэмптон” 17 дугаар байрт дэвшлээ.
Тоглолтын дараа “Челси”-гийн дасгалжуулагч Карло Анчелотти “Багийнхан маань намайг өдөр бүр дэмжиж байгаа. Би бүгдтэй нь тун сайн харилцаатай. Гэхдээ би ажлаа сайжруулах шаардлагатайгаа ойлгож байна. Бид дахиад нэг тоглолтод хожигдчихлоо. Гоол оруулах олон боломж бүрдүүлж чадсангүй. Одоо аваргын цомын тухай ярихад хүнд болжээ. Хамгийн гол нь дахин сайн тоглож эхлэх хэрэгтэй байна. Бидний өмнө олон тоглолт бий” гэв.
22 дугаар тойргийн гол тоглолт “Эмирейтс”-д болж, “Арсенал”-ын хөвгүүд хэд хэдэн удаа шон цохьсон ч “Сити”-гийн хаалганд гоол оруулж дөнгөлгүй, тэнцлээ. “Ливерпуль” энэ тойрогт “Блэкберн”-д хожигдлоо. Стивен Жеррард багийнхаа нэг бөмбөгийг оруулсан ч тоглолтын төгсгөлд пенальти алдсан юм. Ингэснээр улирал эхэлсээр тэд 10 удаа зочлон тоглосны долоод нь хожигдож, сүүлийн 57 жилийн түүхэн дэх анти-рекордоо тогтоов.
"Сент-Жеймс Парк" стадионд “Ньюкасл”-чууд “Вест Хэм”-ийн хаалганд таван гоол оруулж, гутамшиг болгов. Энэ тоглолтод гэмтлийн улмаас Энди Кэрролл талбайд гараагүй ч түүний оронд тоглосон Бест хет-трик хийжээ.
Харин сүүлийн үед одтой яваа “Тоттенхэм”-ийг “Эвертон” буулган авч дөнгөлөө. (22 тойргийн сүүлийн долоон тоглолтын дүнг дороос сонирхоно уу).
Ийнхүү Английн Премьер лигийн 20 баг арав хоногт дөрвөн тойрог тоглосон Boxing Day өндөрлөлөө. Амьсгаа авах сөхөөгүй шил шилээ даран эхэлсэн дөрвөн тойргийг аль багууд хэдэн оноотой давсаныг сонирхуулья. “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити” тус бүр 10 оноо, “Тоттенхэм” 9, “Арсенал” 8, “Вест Хэм” 7, “Вулверхэмптон”, “Фулхэм”, “Ньюкасл”, “Сандерленд”, “Блэкберн”, “Сток Сити” тус бүр 6, “Уиган” 5, “Эвертон”, “Бирмингем”, “Болтон”, “Челси” тус бүр 4, “Блэкпул”, “Ливерпуль” тус бүр 3, “Астон Вилла” 1 оноо авсан бол “Вест Бромвич” энэ дөрвөн тойрогт нэг ч оноо аваагүй байна.
"Вулверхэмптон" — "Челси" 1:0 “Вулверхэмптон”: Хеннесси, Берра, Стирмэн, Элокоби, Зубар, Эдвардс, Фоли, Хант, Жарвис, Дойл (Эбанкс-Блейк 70, Мильяш 83), Флетчер (Уорд 70)
“Челси”: Чех, Терри, Иванович, Коул, Босингва, Эссьен, Рамирес (Старриж 72), Лампард, Малуда (Какута 79), Дрогба, Калу (Анелька 66)
Гол: Босингва 5 (өөртөө) Шар хуудас: Иванович 45. Шүүгч: Халси. Вулверхэмптон. "Молине"
“Арсенал” — “Манчестер Сити” 0:0 “Арсенал”: Фабьянски, Косьелны, Журу, Клиши, Санья, Сонг, Уилшир (Бендтнер 81), Насри, Уолкотт (Аршавин 69), ван Перси, Фабрегас “Манчестер Сити”: Харт, Компани, Коло Туре, Сабалета, Ричардс, Яя Туре, де Йонг, Барри, Милнер, Тевес (Боатенг 90), Жо (Жонсон 65) Шар хуудас: Барри, 21, де Йонг, 30 Улаан хуудас: Санья 89 - Сабалета 89 Шүүгч: Жонс (Честер). Лондон. "Эмирейтс”
“Эвертон” — “Тоттенхэм” 2:1 "Эвертон": Ховард, Бейнс, Хейтинга, Дистен, Невилл, Коулмен, Артета, Пиенар (Осман 87), Феллаини, Саа (Родуэлл 89), Бекфорд (Айегбени 78)
"Тоттенхэм": Гомес, Хаттон, Бэйл (Кранчар 59), Галлас, Доусон, Ассу-Экотто, Леннон (Кин 80), Женас, ван дер Варт, Модрич, Крауч Гоол: Саа 3, Коулмен 75 - ван дер Варт 11 Шар хуудас: Невилл 57. Шүүгч: Проберт. Ливерпуль. "Гудисон Парк"
"Блэкберн" — "Ливерпуль" 3:1 “Блэкберн”: Банн, Самба, Нельсен, Живе, Сальгадо, Ольссон (Э.Диуф 73), Педерсен, Данн (Моррис 75), Хойлетт, М.Диуф, Мварувари (Гулон 84)
"Ливерпуль": Рейна, Шкртел, Кирьякос (Аггер 51), Кончески, Жонсон, Лукас, Жеррард, Коул, Родригес (Кейт 58), Торрес, Нгог (Бабел 78)
Гоол: Ольссон 32; Мварувари 38, 57 - Жеррард 81 Пенальти оруулаагүй: Жеррард 86 Шар хуудас: Данн 50, Сальгадо 85 - Лукас 77 Шүүгч: Марринер. Блэкберн. "Ивуд Парк"
"Болтон" — "Уиган" 1:1 “Болтон”: Яскеляйнен, Найт, Кэхилл, Робинсон, Рикеттс, М.Дэвис, Муамба, Тейлор (Блейк 90) , Родриго (Петров 83), Элмандер, К.Дэвис
“Уиган”: Кирклэнд (Поллитт 62), Колдуэлл, Алькарас, Фигуэроа, Гухури, Стам (Макманаман 90), Уотсон, Томас, Макартур, Клеверли (Диаме 12), Родальега
Гоол: Родриго 54 - Стам 80 Шар хуудас: Фигуэроа 46, Колдуэлл 54, Диаме 73, Стам 80 Шүүгч: Дауд. Болтон. "Рибок"
"Ньюкасл" — "Вест Хэм" 5:0 “Ньюкасл”: Харпер, Симпсон, Тейлор (Уильямсон 46), Колоччини, Энрике, Бартон, Нолан, Тиоте, Гутьеррес (Фергюсон 66), Ловенкрандс, Бест (Рейнжер 64)
“Вест Хэм”: Грин, Бен-Хаим, Томкинс, Апсон, Гэббидон, Сирс, Паркер, Ковач (Обинна 46), Ноубл (Хайнс 71), Пикьон (Бехрами 46), Коул
Гоол: Бест 18, 39, 60; Нолан 45; Ловенкрандс 63 Шар хуудас: Ковач 13, Хайнс 80, Обинна 82, Бен-Хаим 83 Шүүгч: Дин. Ньюкасл. "Сент-Жеймс Парк"
"Астон Вилла" — "Сандерленд" 0:1 “Астон Вилла”: Фридель, Куэльяр, Данн, Коллинз, Кларк, Э.Янг, Рео-Кокер (Олбрайтон 88), Петров (Баннан 80), Даунинг, Агбонлахор, Хески
“Сандерленд”: Гордон, Бардсли, Фердинанд, Брамбл, Ричардсон, Аль-Мухамади, Мейлер (Зенден 39), Хендерсон, Мальбранк (Гьян 55), Уэлбек (Риверос 84), Бент
Гоол: Бардсли, 80 Шар хуудас: Кларк 29, Коллинз 45, Данн 79 - Ричардсон 6, Брамбл 42, Зенден 60 Улаан хуудас: Хески 68 - Зенден 83 Шүүгч: Френд. Бирмингем. "Вилла Парк"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ