“Эрх цагаан унага” хүүхдийн жүжгийг удахгүй тайзнаа тоглоно

img

  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хүүхдэд зориулсан шинэ уран бүтээл “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгийн жүжгийг багачуудын хүртээл болгох гэж байна.   Энэхүү бүжгийн жүжиг нь ардын уламжлалт үлгэр, домгоор дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл болох юм.   Жүжиг ирэх сарын 21,22,23-ны өдрүүдэд хүүхдүүдийн хүртээл болгох бөгөөд жүжгийн дуу бэлэн болсон байна. Мөн хүүхдүүдийн дунд жүжгийн дууны уралдаан болох аж. Дашрамд сонирхуулахад, энэ нь ҮДБЭЧ-ын хүүхдэд зориулсан хоёр дахь уран бүтээл юм. Тэдний анхны бүтээл нь найруулагч Д.Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг билээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүүхдийн төлөө сайхан уран бүтээл хийж байна амжилт хүсье
2013-08-28
happy:
goe toglolt bolohnee
2013-08-22