Төсөвт тодотгол хийж, зардлаа танахаас өөр аргагүй

img

Манай улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарч, эдийн засаг хямраад эхэлсэн. Цаашид дорвитой арга хэмжээ авахгүй бол он дуусахад улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн “ангал” үүсэх төлөвтэй байна. Үүний шалтгаан мэдээж өмнө нь төсөвт гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоос орж ирдэг орлого буурсантай шууд холбоотой. Тухайлбал, энэ онд нүүрс 55 хувь, зэсийн экспорт 40 хувиар буурсан бол манайд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт /Оюутолгойгоос бусад/ 2012 онтой харьцуулахад 49 хувиар буурчээ.

.

“Рио Тинто”-гийн  хараат байдалд ороход юу нөлөөлөв

.

Хамгийн муу төрийн удирдагчид улс орныхоо нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж чадахгүйгээс төсөвтөө олон удаа тодотгол хийдэг. Тэгвэл төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөгт хүрэх эрсдэлтэй нүүр тулаад буй өнөөгийн нөхцөлд УИХ төсвөө дахин тодотгож, зардлаа танахаас өөр аргагүйд хүрчээ.

.

Уг нь төсвийн алдагдал ДНБ-ийн 2 хувьтай тэнцэж байвал хэвийн гэж үздэг бол өнөөдөр манай улсын төсвийн алдагдал ДНБ-ийн 3 хувьтай тэнцлээ. Өнгөрсөн жил төсөв батлахдаа “Оюутолгой”-н гэрээг өөрчилж, зардлыг нь танаж засаад 400 орчим тэрбум төгрөг улсын төсөвт оруулна гэж байсан. Гэтэл энэ нь өнөөдөр бүтэшгүй зүйл болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн хууль батлахдаа ирээдүйд эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг тооцоолдоггүйгээс 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиас эхлээд 2009, 2012 онд батлагдсан урт нэртэй хуулиас үүдэн хөрөнгө оруулагчид манай улсаас үндсэндээ дайжжээ. Энэ нь Монгол улсын гадаад шууд хөрөнгө оруулалт өмнө нь 2.5 их наяд ам.доллар байсан бол өдгөө 500 сая ам.доллар болж, 5 дахин агшсанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос бусад хөрөнгө оруулалт дээрх шалтгаанаас үүдэн 50 орчим хувиар буурсаар байгаа бөгөөд цаашдаа төрийн бодлого тодорхойгүй байвал гадныхан манайх руу хөрөнгө оруулахаас зайлсхийсээр байх аж.

.

Манай улсын эдийн засагт орж ирэх гадаад шууд хөрөнгө оруулалт энэ мэтээр буурсан нь зөвхөн эдийн засагт сөргөөр нөлөөлөөд барахгүй өнөөдөр манай улсыг “Рио Тинто”-ийн хараат байдалд оруулсан гэхэд болно. Иймээс ч өнөөдрийн энэ нөхцөлд “Рио тинто”-г манайхаас гар гээд хэлчих чадваргүй болж Монголын төр 75-аар бууж өгөхийг зарим эдийн засагчид үзэж байна.

.

Манай улсын зээлжих зэрэглэл буурсаар

.

Өнгөрсөн сарын 22-нд “Хадгаламж” банкийг төрийн банктай нэгтгэсэн болон 7 дугаар сарын 29-нд Оюутолгой далд уурхайн төслөө зогсоосон талаар мэдэгдэв. Гэтэл үүнтэй зэрэгцээд 7 дугаар сарын 22-ноос валютын ханш эрчимтэй чангарч, 7 дугаар сарын 19-нд 1470 төгрөгийн үнэтэй байсан ам.доллар одоогийн байдлаар 1580 төгрөгт хүрсэн. Хоёрхон долоо хоногийн дотор ийнхүү манай төгрөгийн ханш 110-аар суларсан нь манайд урьд хожид үзэгдэж байгаагүй ховор үзэгдэл болохыг банкны салбарынхан хэлж байна. Иймээс ч тэд энэ үзэгдлийг “шок” гэж нэрлэсэн.

.

Манай улсад зээл, хөрөнгө оруулалт, экспорт, алт гэх мэт таван зүйлээр дамжин гадаад валют орж ирдэг. Гэтэл өнөөдөр гадны хөрөнгө оруулалт, экспорт үндсэндээ буурсан. Мөн 2006 оны хуулиас үүдэлтэйгээр алт олборлолт аажмаар буурч өмнө Монголбанкинд 24 тонн алт тушаадаг байсан бол өдгөө 4 тоннд хүрчээ. Үүнийгээ дагаад манай улсын зээлжих зэрэглэл буурч, Засгийн газраас гаргаж буй бондын ханш унаж эхлээд байгаа гэх мэт олон таагүй үйл явдал ар араасаа хөвөрч байна. Өөрөөр хэлбэл, бид валютын ханшийг одоо байгаагаас бууруулъя гэвэл өнөөгийн нөхцөлд зээл авах л үлдэж байгаа. Гэтэл өмнө нь гаднаас 6 хувийн хүүтэй зээл авч байсан бол Монгол улс одоо зээлжих зэрэглэлээрээ 9.8 хувийн хүүтэй зээл л авах боломжтой болсон. Тодруулбал, зарим шинжээчид дүгнэснээр манай улсад зээл олдох ч маш өндөр буюу 30 орчим хувийн хүүтэй зээл л олдох боломжтой байгаа гэнэ. Уг нь 4 хувийн хүүтэй зээлээр л эмнэлэг, цахилгаан станц зэргийг барьж байгуулбал бидэнд ашигтай болохоос дээр дурьдсан хүүтэй зээлээр бид бүтээн байгуулалт хийгээд ямар ч ашиггүй, эргээд маш их хэмжээний өрөнд орох юм.

.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай

.

Хэрвээ төрөөс гадны хөрөнгө оруулалтыг татах, экспортоо нэмэгдүүлэхэд тодорхой арга хэмжээ авч эхэлбэл манай улсын зээлжих зэрэглэл аяндаа дээшлэх юм байна. Түүнчлэн одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулъя гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байна. Төсвийн ойлгомжгүй бодлого нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг Монголбанкнаас хэлж байв. Хэрвээ Төвбанк 2.8 их наяд төгрөгийг эдийн засгийн бодит салбарыг дэмжих замаар эдийн засагт нийлүүлээгүй бол манай улсын эдийн засаг 16.9 хувиар буурч, хямрал улам газар авч мэдэхээр байжээ. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд ортлоо бууж, 7.1 хувьтай байсан бол барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын өсөлттэй холбоотойгоор хоёрдугаар улирлаас 14.3 хувийн үзүүлэлттэй гарчээ. Ингээд хагас жилийн байдлаар манай улсын эдийн засагт дунджаар 11.3 хувийн өсөлт гарчээ. Хэрвээ цаашид төрөөс дорвитой арга хэмжээ авбал оны сүүлч гэхэд 2012 оны 12 хувийн өсөлттэй ойролцоо очих боломжтой аж.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-23
зочин:
дарга нарын тансаглалаас таналт хиие
2013-08-23
dorj:
tom tom 200,570 unasan darga naraa yavgan yavuulaache AN-garaad yamarch shineleg yum hiisengui
2013-08-23
NO...NO:
YNEN SHUU. BOLOVSRLOLIIN YAM UNUUDUR ENE ZASGIIN XAMGIIN ZAVAAN YAM BOLCHIXOOD BAINA. LU.GANTUMURIIG OVOO ZALUU GEJ OLON MYNGAN XARJ BAISIIMDAA. TEGTEL BAIDAG L NUGUU UVSIINXAA TULUU YXEN XATAN GUIDEG NYMDORJIIN URUUSUN DUGUI
2013-08-22
mongol:
oyutnii 70 aa boli
2013-08-22
ard tumen:
Боловсролын яам бол хамгийн бузар булай газар
2013-08-22
fhjgvn:
Боловсролын яам бол хамгийн бузар булай газар
2013-08-22
Зочин:
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиудыг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг зогсоох хэрэгтэй дээ.Ер нь Ан-ыхны дурааараа гаргасан шийдвэрүүдийг бүгдийг нь хянах хэрэгтэй.
2013-08-22