Алтан медаль хүртэгсэд 60 мянган ам.доллар хүртэнэ
Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хойд хөршийн маань тамирчид доорх шагналыг авчээ. Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Валентин Балахничев өндөрлөөд хэдхэн хонож байгаа тэмцээнд аваргалсан болон шагналт байрт орсон тамирчдад ямар шагнал өгөх тухай сэтгүүлчийн асуултад хариулжээ.
.
Алтан медаль 60 мянга, мөнгө 30 мянга, хүрэл 20 мянга, 4-8 шагналт байрт дөрвөөс дээш мянган ам.доллараар урамшуулахаар болжээ.
Дээд амжилтыг эвдсэн бол 100 мянган ам.доллараар шагнах аж. Өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээний ганцаарчилсан төрлийн алтан медальтан 45 мянга, хосынх 67,5 мянган ам.доллар хүртэнэ.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ