Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргилд авираад ирлээ
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 ууланд авирч, эх орныхоо төрийн далбааг мандуулаад ирлээ. Энэ удаагийн авиралт түүний зургаа дахь удаагийнх бөгөөд 60 гаруй хоног үргэлжилжээ.
.
Б.Гангаамаа 2007 онд дэлхийн дээвэр Эверестэд авирч байсан. Тэрээр “Энэ удаагийн авиралт хийсэн К2 бол Пакистан улсад байдаг, далайн түвшнээс дээш 8611 метрийн өндөр оршдог уул юм. Түүнтэй хамт нийт 14 улсын 30 гаруй тамирчин авирчээ. “Миний хувьд энэ ууланд авирахын тулд таван жилийн өмнөөс бэлтгэл сургуулилтаа хийсэн үүний дүнд аюулгүй гүйцэтгэлээ. Энэхүү авиралтыг гүйцэтгэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн салбарын яамандаа талархал илэрхийлж байна” гэж гэсэн юм.
.
К2 уулын ноён оргилд өнгөрсөн 60-аад жилийн хугацаанд 290 гаруй хүн гарч байжээ. Маш өндрөөс гадна, эгц шовх учир авиралт хийхэд хэцүү бөгөөд энэ удаагийн авиралтаас хоёр хүн амь насаа алдсан байна.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ