Г.Ундармаа: Фэйсбүүк хүмүүсийн өшөө авах хэрэгсэл болчихсон байна
“Шинэ үе” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаатай ярилцлаа. “Хүнд хар муу саналгүй өмнөх ажлаа хийж явбал ажил үйлс аяндаа бүтдэг” хэмээсэн энэ бүсгүйтэй ярилцаж суухад эрч хүч, эерэг энерги мэдрэгдэж байсан юм. Тэрбээр продакшндаа уран бүтээлээ туурвихын зэрэгцээ саяхан “Single ladies” гэх уран сайхны киноны ерөнхий продюссерээр ажилласан билээ.
1
- Монголд ганц бие эмэгтэйчүүд маш олон байна-
66
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед хошин урлагийн хамтлагууд facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээг сонгон авч номер хийдэг болжээ. Танай хамтлагийн хувьд яагаад “Facebook-ийнхээ зураг шиг ээ байл даа” гэж нэрлэсэн бэ?
-Урлагийнхан бид чинь бусад хүмүүсээс нэг алхмын түрүүнд явах ёстой. Энэ утгаараа өнөөдөр хүмүүсийн хүсэл, сонирхолыг татаж байгаа зүйлээр тоглолтоо нэрлэсэн. Хүмүүст ч энэ нь их ойр дотно, сонирхолтой санагдаж байгаа байх. Өнөөдөр Facebook хэрэглэдэггүй хүн ховор болсон байна.
1
-Та өөрөө хэр фэйсбүүкчин бэ?
-Ер нь бол фэйсбүүкийн байнгын хэрэглэгч. Би өдөр бүр фэйсбүүкт зочилж, өөрийн зургаа тавихаас гадна уран бүтээлийн санал бодлоо хуваалцдаг.
1
-Цахим сайтуудад олны танил хүмүүсийн тухай сайн, муу янз бүрийн мэдээлэл гаргадаг. Таны тухай бичсэн мэдээллийн сэтгэгдэлд хэр эмзэглэдэг вэ?
-Би өмнө нь мэдээний сэтгэгдлийг уншдаггүй байсан. Тэгтэл “Single ladies” киноны дараа хүмүүсийн сэтгэгдлийг нэг нэггүй уншсан. Сэтгэгдлийг уншихад янз бүрийн юм бичсэн байсан. Гэхдээ муугаасаа илүү сайхан үгтэй, урам хайрласан сэтгэгдэл олон байлаа. Муу сэтгэгдлийн IP код, бичилтийн үгийн сонголт зэргийг харахад нэг хүн хэд хэдэн хүний дүрд хувилж бичсэн нь ажиглагдаж байсан. Бодвол тэр хүнд би огт таалагддаггүй, намайг их л үзэн яддаг юм шиг санагдсан. Тэглээ гээд яахав дээ, хүн бүрт таалагддаг “төгс” хүн гэж энэ хорвоо дээр байхгүй. Намайг битгий хэл, тэр холливудын одуудыг “тэнэг, мангар” гэчихсэн байдаг л биз дээ. /инээв/
1
-“Single ladies” кинонд тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдээгүй байж нийгмийн сүлжээг ашиглан муулж байгааг гаргасан байна. Яагаад энэ шийдлийг сонгож, кинонд оруулсан юм бэ?
-Энд би нэг зүйл хэлмээр байна. Магадгүй миний хэлэх зүйл зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Саяхан олон нийтийн сүлжээгээр нэг бүсгүй эхнэртэй залуугийн гэрт байж байгаад баригддаг видео бичлэг цацагдсныг хүмүүс санаж байгаа байх. Хэдийгээр тэр тухайн гэр бүлийн асуудал ч гэсэн тэр бүсгүй яаж яваад тэр залуугийн гэрт очсоныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Нүүр царайг нь ил гаргаж олон нийтэд цацсан нь тухайн бүсгүйн цаашдын амьдралд нөлөөлөхийг хэн мэдлээ. Магадгүй амиа хорлохыг үгүйсгэхгүй. Тиймээс манай кино группынхэн кино зохиолдоо тэр хэсгийг албаар оруулсан юм. Хүнийг зөвхөн нэг талаас биш олон талаас бодох ёстой. Цөөн монголчууд бид нэг нэгнээ хайрлах ёстойг энэ кинонд харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк зарим хүмүүсийн өшөө авах хэрэгсэл болчихсон байна.
1
-Тэгвэл та нууц амрагийг юу гэж боддог юм бэ?
-Мэдээж нууц амрагийг хүлээн зөвшөөрөх хүн байхгүй. Хоёр хүний дунд гурав дахь хүн илүү биз дээ.
1
-Ер нь яагаад ганц бие бүсгүйчүүдийн амьдралаар кино хийх болсон юм бэ?
-Монголд ганц бие эмэгтэйчүүд маш олон байна. Найз нөхөдтэйгээ яриад сууж байхад ганц бие хүүхнүүд бас нэг сэдэв болдог. Би энэ киног хоёр жилийн өмнөөс бодож, төлөвлөж байсан. Нийгэмд гарч байгаа хүмүүсийн харилцааны алдаа, үл ойлголцол, хууран мэхлэлт зэргийг ганц бие бүсгүйчүүдээр төлөөлүүлсэн. Энэ нь ч хүмүүст их таалагдаад байгаа. Гол дүрийн нөгөө жүжигчид маань ч залуусын сонирхолыг их татдаг /инээв/. Манай Туяа, Дөлгөөн хоёр бол сүүлийн үед хүч түрэн гарч ирж байгаа сайн жүжигчид. Би өөрөө энэ хоёрыг сонгож, тоглуулах саналыг Миеэгомбо найруулагчид тавьсан. Жүжигчин Дөлгөөний хувьд мэргэжилдээ чадварлаг, хүүхдэрхүү хөөрхөн царайтай, мөн өмнө нь кинонд тоглож байсан туршлагатай. Харин Туяа үеийхнээсээ авъяас, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч чадаж байгаа жүжигчин.
1
-Би хүнтэй өрсөлдөөд байхыг хүсдэггүй-
1

-Үгүй ээ. Бид хэн хэн нь кино хийж байгааг мэдээгүй. Энд ямар ч өрсөлдөөн байхгүй. Тэднийх драм, манайх романтик инээдмийн төрлөөр хийсэн. Ер нь би хүнтэй өрсөлдөөд байхыг хүсдэггүй. Хүнд хар муу саналгүй өмнөх ажлаа хийж явбал ажил үйлс аяндаа бүтдэг.
1
-Урлагийн тайзан дээр 10 гаруй жил ажиллалаа. Сонгодог урлагийн, драмын дүр бүтээе гэж боддог уу. Энэ дүрийг л бүтээх юмсан гэсэн хүсэл байдаг уу?
-Урлагт 18 жил ажиллаж байгаагаас гурван жил Эрдэнэтийн хүүхэлдэйн театр ажиллахдаа долоон жүжгийн гол дүрд тогложээ. “Шинэ үе” продакшндаа ирээд сонгодог хоёр жүжгийн гол дүрд тоглосон. Би илүү харах дургүй. Өмнөх ажлаа алдаа гаргалгүй сайн хийж, ширээн дээрх хоолоо зөв цэвэрхэн идэх дуртай. Продакшныхаа уран бүтээлд анхаарлаа хандуулдаг. Драм дээр очоод би танай жүжигт тоглоё гэвэл утгагүй биз дээ.
1
-Та хошин урлагийн дунд үеийн төлөөлөлд орох байх. Нас явж байна. Шинэ залуу жүжигчин олноор гарч ирлээ. Тэднийг хараад хааяахан залуу насаа бодоод шүүрс алдах тохиолдол гарч байсан уу?
-Яана аа, би ерөөсөө нас явж байна гэж боддоггүй ш дээ. Миний хийх юм урд байна гэж хардаг. Би залуусынхаа дунд нь ороод тоглох үедээ инээж ханиагаад явдаг. Залуу насыг сахилгагүйгээр нь хэмждэг бол би цэл залуугийн тоонд орно шүү. Ахмад нь гээд хойморт залраад хүндлүүлмээргүй байдаг. Онгирсон л болох байхдаа. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг болоод ч тэр үү атаархал энэ тэр юманд дургүй. Би “Шинэ үе”-ийнхээ охидод хайртай. Тэдэнд маань сайхан сэтгэл, сайхан бие, авьяас зүтгэл гээд сайн чанар олон байдаг.
1
-Би “Анун” тавилгын дэлгүүрт ажиллахаа больсон-
1

- Би зарчимч тал руугаа. Хариуцлага хүлээх чадвартай гэж боддог. Ямар нэг ажил бүтээхийн тулд ов мэх гаргахыг хүсдэггүй. Аливаад туйлбартай, үнэнч шударга ханддаг. Тэр хэрээр миний ажил үйлс бүтдэг байх. Яг одоо өөрийнхөө тухай хэлэх гэхээр сайн чанарууд нь санагдаад байх юм /инээв./
1
-Таныг нэгдүгээр төрөхөд тохижилт хийж байгааг сонссон. Ажил хэр урагштай байна вэ?
-Клиникийн I эмнэлгийг чадлыхаа хэрээр сайхан тохижуулахыг бодож байна. Бусад эмнэлгүүд санаа аваасай гээд жишиг ажил болгохыг хичээж байгаа. Барилгын компанийнхантайгаа уулзаж, ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Хүний сайн сайхны төлөө хийж байгаа учраас бүтэмж сайтай байгаа.
.
-“Анун” тавилгын дэлгүүртээ ажиллаж байгаа юу?
-Ажиллахгүй байгаа. Болиод бараг гурван жил болж байна. Энэ их ажлын хажуугаар ар гэр маань орхигдоод байх юм. Тиймээс ар гэрийнхэндээ илүү их анхаарал тавих хэрэгтэй санагдсан.
1-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Манай хүнийг Батжаргал гэдэг. Хувиараа, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Тамирчин залуу бий. Волейбол тоглож байхыг нь хараад дахин дурлаж байлаа.
1
-Таныг их сонирхолтой хоббитой гэж сонссон энэ талаар яриач?
-Би "Анун" тавилгын компанид 13 жил ажилласан. Ер нь тэндээс ажлын хариуцлага, бизнесийн соёл гээд л бүх юмыг сурч авсан. Миний хобби маань ч гэсэн тавилгын дэлгүүрт ажиллаж байсан үетэй холбоотой. Тэр чиглэлээрээ сонирхож байгаад сандал цуглуулах хоббитой болсон. Сүүлд Бээжинд явж байгаад жижигхэн чамин сувенирын сандал худалдаж авснаасаа хойш цуглуулж эхэлсэн. Хамгийн үнэтэйг нь Бээжингээс 100 ам.доллар авч байсан. Цуглуулга маань нэлээд өргөжсөн. Яг хэд болсныг тоолж үзээгүй л дээ.
1
-Амьдралын утга учир гэж юу вэ?
-Гэр бүлтэйгээ жаргалтай, сэтгэл тайван, бие эрүүл байхыг хэлнэ дээ.
1
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ