Роналдиньо төрхөмдөө буцав

img

Италийн “Милан” авьяастай хэрнээ ирээдүйгүй од Роналдиньогоос салсанаа албан ёсоор зарлалаа. 30 настай Роналдиньо хөлбөмбөгийн замналаа эхэлсэн Бразилийн “Гремио” багтайгаа гэрээ байгуулжээ. Тэрээр Францын “Пари Сен-Жермен”-д ирэхээсээ өмнө хоёр жил хагас “Гремио”-д тоглосон юм. Дараа нь “Барселона”-д очиж, дэлхийн шилдгээр нэрлэгдсэн билээ. Хоёр жил хагасын өмнө Италийн “Милан”-д худалдагдсан. Гэвч энэ улирал эхэлсээр Сери-А-д 11 тоглолтод гоол оруулаагүй, харин Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод “Осер”-ийн хаалганд ганц бөмбөг оруулсан билээ. Тэрээр “Милан”-ы төлөө 76 тоглолтод гарч, 20 гоол оруулснаас гадна 2009-2010 оны улиралд лигийн шилдэг дамжуулагчаар тодорч байв. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ