А.Ганчимэг: Би халаасны хулгайчийн дүр бүтээсэн
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК-ны клип трэйлерийн нээлт боллоо. Энэ үеэр тус киноны уран бүтээлчидтэй цөөн хором хөөрөлдлөө.
.
-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд ямар дүр бүтээв. Дүрийн онцлог гэвэл?
-Жоохноо гэх халаасны хулгайч охины дүрийг бүтээсэн. Ямар онцлог шинж чанартай болохыг киног маань ирж үзээд харах байх.
.
-Халаасны хулгайчийн дүрд тоглоход бэрхшээлтэй зүйл юу байв?
-Хүйтэн бороонд норж удаан зогсох, амандаа претка үмхэх гэх мэт олон сонирхолтой, эрсдэлтэй зүйлүүдтэй тулгарч байсан.
.
-Бүтээсэн дүрийн зан чанараас өөртэй чинь төстэй зүйл байв уу?
-Би өөрөө юмыг их боддог, жаахан дотогшоо хүн л дээ. Энэ удаа миний бүтээсэн дүр бол багаасаа зовлон үзсэн айхтар хатуу чанга охин байгаа юм. Ингээд бодсон чинь дотогшоо, аливаа зүйлийг их эргэцүүлдэг зан нь надтай төстэй юм даа.
.
-Таныг УДЭТеатраас хөөгдөж, Хувьсал продакшнд орсон гэж яригдаад байгаа?
-Миний УДЭТеатртай байгуулсан гэрээ дууссан. Тэгээд өөрөө гэрээгээ сунгахгүй гэдэг хүсэлт тавиад театраасаа гарсан. Бие дааж уран бүтээл хийж, өөрийгөө сорих хүсэлтэй байсан болохоор Хувьсал продакшнд орж ажиллаад анхны уран бүтээлээ өлгийдөж авах гэж байна. Түүнээс би архи уугаад эсвэл тоглолтын бэлтгэл таслаад хөөгдсөн зүйл байхгүй.
Б.Будхүү
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ