Төрсөн охин Э.Гоомаралынхаа найз залууг буудаж хөнөөсөн хэргээр 25 жилийн ял сонссон Б.Энхбатыг Тахир соёот дахь хорих ангиас жирийн дэглэмтэй хорих анги руу шилжсэн гэх мэдээлэл гарсан. Эл мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатаас тодрууллаа.
-Б.Энхбатыг гяндангаас жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн гэж үнэн үү?
- Ялтан Б.Энхбат ШШГЕГ-ын харьяа хорих 405 дугаар ангид ялаа эдлэж байгаа. Түүний гянданд ял эдлэх таван жилийн хугацаа дуусаагүй учир дэглэм буурна гэсэн ойлголт байхгүй.
- Гянданд таван жил хоригдох хугацаа дуусвал жирийн дэглэмт рүү шилжих үү?
- Б.Энхбат гянданд хүмүүжих хугацаагаа дуусгаад чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ. Хуулийн дагуу ял солихоор бол прокурорын дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр ялтны ялыг солих эсэхийг шийддэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ