Лондонгийн дербид Арсенал илүүрхэв

img

 

Английн примьер лигийн 2-р тойргийн зарим тоглолт өчигдөр боллоо. Лигийн эхний тойргийн тоглолтод Астон Виллад 3:1-ээр хожигдсон Их буучид өчигдөр Фулхэм багийн талбайд зочлон тоглов. Лондонгийн дербид Арсенал илүү байж Оливье Жиру /14/, Лукас Подольски/41, 68/ нарын гоолоор хожлоо. Фулхемийн шинэ цэрэг Даррент Бент /77/ багийнхаа нэр төрийн гоолыг оруулсан.

1

Эвертончууд энэ тойрогт Вест Бромичийг талбайдаа хүлээн авсан ч энэ тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөв. Мөн Шаазгайнууд талбайдаа Уэст Хэмийг хүлээн авч тоглолт 0:0 харьцаагаар дуусав. Түүнчлэн Саутхэмптон талбайдаа Сандерлендийг хүлээн авч 1:1 гэсэн тэнцээгээр тоглолт өндөрлөсөн. Сандерлендийн Эмануэле Джаккерини тоглолтын 3 дахь минутад гоолдсон бол хариу гоолыг 88 дахь минутад Жозе Фонте оруулсан. Энэ тойргийн бас нэг тоглолт Стоки Сити талбайдаа лигийн шинэ цэрэг Кристал Пеласыг хүлээн авч 2:1 харьцаагаар хожлоо. Гоолуудыг Маруан Шамах /31/, Чарли Адам /58/, Раин Шоукросс /62/ тус тус оруулсан. Эхний тойргийн тоглолтондоо цэнхэрүүдийн талбайд зочлон хожигдсон Халл Сити энэ удаа талбайдаа Норвич Ситиг хүлээн авлаа. Тоглолтын цорын ганц хожлын гоолыг Робби Брэди 22 дахь минутад торгуулийн цохилтоос оруулсан.

1

1

Энэ өдрийн сүүлчийн тоглолт Астон Вилла өөрийн Вилла паркдаа Ливерпүүлийг хүлээн авлаа. Мерсисайдын улаанууд довтлогч Даниэль Стариджийн 21 дэх минутад оруулсан гоолын ачаар энэ тойргоос 3 оноо авлаа. Астон Виллан Бентеке хэд хэдэн аюултай цохилт хийсэн ч улаануудын шинэ хаалгач Минолье найдвартай байв.

1

Лигийн хүснэгт

д/д

Багийн нэр

Тоглосон тоглолт

Оноо

1

Челси

2

6

2

Ливерпуль

2

6

3

Вест Хэм

2

4

4

Саутгемптон 

2

4

5

Манчестер Сити

1

3

6

Манчестер Юнайтед

1

     3

7

Тоттенхэм

1

3

8

Арсенал

2

3

9

Астон Вилла 

3

3

10

Сток Сити

2

3

11

Фулхэм

2

3

12

Халл Сити

2

3

13

Эвертон

2

2

14

Норвич

2

1

15

Сандерленд

2

1

16

Вест Бромвич

2

1

17

Ньюкасл

2

1

18

Кристал Пэлас

2

0

19

Кардифф

1

0

20

Суонси

1

0

д/д

Багийн нэр

Тоглосон тоглолт

Оноо

1

Челси

2

6

2

Ливерпуль

2

6

3

Вест Хэм

2

4

4

Саутгемптон 

2

4

5

Манчестер Сити

1

3

6

Манчестер Юнайтед

1

3

7

Тоттенхэм

1

3

8

Арсенал

2

3

9

Астон Вилла 

3

3

10

Сток Сити

2

3

11

Фулхэм

2

3

12

Халл Сити

2

3

13

Эвертон

2

2

14

Норвич

2

1

15

Сандерленд

2

1

16

Вест Бромвич

2

1

17

Ньюкасл

2

1

18

Кристал Пэлас

2

0

19

Кардифф

1

0

20

Суонси

1

0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aston Villa:
Hentei 3 dahi togloltoo hiisen yum be? 2 dahi togloltondoo hojigdood bhad muu erlood 3 dahidaa hojigdono geed bh yum
2013-08-25
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВ:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-25