МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд өнөөдөр 08.05 цагт нисэх байсан нислэгт техникийн дутагдал илэрснээс түр саатжээ.
Дээрх онгоцоор өнөөдөр өглөө Сөүлийг зорих байсан зорчигчдыг JU 1012 улсын дугаартай Боеинг 767-300 агаарын хөлгөөр 11.00 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчуулахаар болсон байна.