Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхлэнэ

img

  Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхэлнэ. Тэмцээн ирэх сарын 01-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо болно. Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдана. Өмнө нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо нь шийдэх ажээ. Монголын Жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 ба 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэжээ. Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал нь хувийн барилдаанд бус багийн барилдаанд зодоглох юм байна. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдана. ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Эрэгтэй 60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
  • 66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
  • 73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
  • 81 кг: О.Ууганбаяр
  • 90 кг: Х.Цогтгэрэл
  • -100 кг: Б.Тэмүүлэн
  • +100 кг: Б.Сугаржаргал
Эмэгтэй 48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
  • 52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
  • 57 кг: Д.Сумъяа
  • 63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
  • 70 кг: Ц.Наранжаргал
  • 78 кг: Т.Мөнхтуяа
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяраа:
амараа болдоо 2 хоорондоо хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. хэн нь хожсон бэ? ямар медал авсан бэ?
2013-08-27
tPatriot:
ippon.tv -eer uzeed bgaarai mnxaan...
2013-08-27
dddddddd:
heden tsagt garah ve? riogiin tsag manai tsagtai yaaj taardag ve? medeh hyn ni ali suvgaar heden tsagt garah talaar bicheech please.
2013-08-26
hhhhgh:
харамсалтай нь уламжлалтай -100 кг-ийн жинд хүн байхгүй. Тэмүүлэн бэртэлтэй бололтой
2013-08-26
mgl chuud:
Heden tssgt garah ve netees uzvel yamar saitaas uzeh ve
2013-08-26
zochin:
Tsagaanbaatar odoo bolson . Daraachiin tamirchidiin beltgeliig hangaj ugch tedend bolomj olgoh estoi .
2013-08-26
XXXX:
C1 garnaa
2013-08-26
ганаа:
60 сугалаа сайхан таарсан байна лээ аль нэг нь гараад ирнээ
2013-08-26
Zochin:
Ali neg TV shuud damjuulah boluu?
2013-08-26
ghjgjh:
miaragchaa yum zulgaahiig husie
2013-08-26
judo:
temuulen barildahgui +100d duurenbayar barildahaar onoolt ijf ees garsan baina sugarjargal bagiin barildaand barildana judogiin bagtaa amjilt husii manai tsagaar 20 tsagt ehelne
2013-08-26
Parazituud:
Yamar mungu zarj Mongold yamar ashig avchrah ve? Buun buh tamirchid duuchid,buu lam nar.Mongoloor duuren bayalg buteedeggui parazituud.
2013-08-26
zochin:
Амжилт хүсье манайхан, алаад өгөөрэй. Манайханд жаахан зориг, сэтгэлийн эрч хүч л дутаад байдаг, бусад талаар хэнээс ч дутахгүй шүү, үзүүлээд өг залуусаа... та нарыг хэн ч зогсоохгүй шүү
2013-08-26
Mongol:
Manaikhan iluu shuu. Amjilt husey !!! Ta nar chadna shuu. Hurai hurai hurai !!!
2013-08-26
Davaa:
Judochiddoo amjilt husiye
2013-08-26
Жинхэнэ ЖҮДОЧ:
СУГАРЖАРГАЛ ЯВСАН БАГИЙН БАРИЛДААНД ОРОЛЦОНО
2013-08-26
Жүдоч:
Б.Сугаржаргал яваагүй ш дээ
2013-08-26
Оросоо:
Харамсалтай нь манай 60кг-д барилдах хоёр бөх маань нэг зонд очихсон байна их л эрт хоорондоо таархан дээ
2013-08-26