
2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад 9 дүгээр сарын 1-ны ням гарагт болно. Энэ өдөр ерөнхий боловсролын сургуулиуд дараах хуваарийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна. ЕБС-иуд 8
00-8
40 цаг хичээлийн шинэ жилийн нээлт, 9
00-9
40 цаг “Монголын нууц товчоо” хичээл, 10
00-10
40 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл.
Харин хүүхдийн цэцэрлэгүүд есдүгээр сарын 2-ны даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. Ерөнхий боловсролын сургуулиуд 2-ны өдрөөс эхлэн хичээлийн хуваарийнхаа дагуу хичээллэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ