“Жааз” төслийн хаалтын тоглолт болно
Хөгжим бүжгийн коллеж, “Их талын жааз” ТББ хамтран санаачилж, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Жааз хөгжмийн урлагийг нийтэд түгээн дэлгэрүүлэх төслийн хаалтын тоглолт өнөөдөр өнөөдөр Хөгжим Бүжгийн Коллеж дээр 18.30 цагт үнэ төлбөргүй болно.
Тус төслийн хүрээнд ХБНГУ, АНУ, БНСУ-ын чадварлаг, нэр хүндтэй мэргэжлийн жааз хөгжимчид гитар, бөмбөр, контр басс, саксафон хөгжмийн сургалтыг жааз хөгжим сонирхогчид болон ХБК-ийн оюутан сурагчдад дөрвөн өдрийн турш зохион байгуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ