ОУХМ М.Уранцэцэг дэлхийн аварга боллоо

img

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд шилдгүүд тодорсон бөгөөд 48 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргаллаа. Тэрээр аваргын төлөө барилдаанд 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж 2:18 минутад цэвэр ялж, алтан медалийн эзэн болсон. Монгол улсын түүхэнд жүдогийн дэлхийн аваргаас авч байгаа хоёр дахь алтан медаль нь энэ бөгөөд 2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар анхны алтан медалийг хүртэж байсан билээ.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар тавдугаарт байрт шалгарлаа.

Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдана. Өмнө нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо нь шийдэх ажээ.

Монголын Жүдо бөхийн холбооны тухайд эрэгтэйчүүдийн барилдаанд хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж, 60, 66 ба 73 кг-ын жинд тус тус хоёр тамирчнаа сойхоор шийдвэрлэжээ. Харин 81, 90 болон -100 кг-д тус тус нэг тамирчин дэлхийн аваргын татамид хүч сорих бөгөөд +100 кг-д өрсөлдөх Б.Сугаржаргал нь хувийн барилдаанд бус багийн барилдаанд зодоглох юм байна. ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал,

Эрэгтэй 60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
  • 66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
  • 73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
  • 81 кг: О.Ууганбаяр
  • 90 кг: Х.Цогтгэрэл
  • -100 кг: Б.Тэмүүлэн
  • +100 кг: Б.Сугаржаргал
Эмэгтэй 48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
  • 52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
  • 57 кг: Д.Сумъяа
  • 63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
  • 70 кг: Ц.Наранжаргал
  • 78 кг: Т.Мөнхтуяа
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tPatriot:
Урнаа маань гайхалтай барилдаж, дэлхийн аварга япон, олимпийн аварга бразил зэргийг илүүрхэж аварга боллоо. Хөдөлмөрийн баатрын болзлыг шууд хангалаа даа. Одоо Бразил орон маань түүнд ээлтэй байж дэлхий, олимпийн аваргыг хослуулаарай...тийм анхны тамирчин болоорой...
2013-08-30
geeegii:
mundag
2013-08-28
tuya:
mundag
2013-08-28
зураг:
уранцэгэгийн яг аварг а л сан зургийг нийтэлж болсонгүй юу энэ зураг өөр тэмцээнийх байна монголын ч гадаадын ч сайтууд дээр байж л байна лээ
2013-08-27
соёмбо:
төрийн далбаагаа анхаарч баймаар байна аа өнгөрсөн шөнө шууд үзсэн төрийн далбаан дээрх соёмбйн дөл нь хонхон цэцэг шиг хэлбэртэй манайхан шүүмжлээд байдаг яг тэр дүрстэй байна лээ ийм юмыг сайн анхаарвал зүгээр байна тамирчиддаа улам их амжилт хүсье бундмаа барилдахгүй нь ээ харамсалтай байна
2013-08-27
Sh.Sukhbaatar:
Mongoliinhoo neriig manduulj yawaa duudee bayar hurgei
2013-08-27
Мөнхжаргал:
Нэгэн үе Монголын эмэгтэй тамирчдыг буудлагынхан манлайлж байлаа. Дараачаас нь эмэгтэй чөлөөтөөр Монгол дэлхийн гүрэн болоод буй. Тэгвэл үүн дээр эмэгтэй жудочид маань нэмэгдэх нь. Юутай сайхан.
2013-08-27
tuugii:
Mongol uls hugjiliin zamd ergelt butsaltgui orson met sanagdaj bn.minii mongol hugjnuu.
2013-08-27
batja:
Judogiinhan bagaar yaj ajilladgiig haruulj chadaj bna manai cholootiinhen bas iim mayagaar ajillamaar yum, yaj ajillaj bgaag ni shuud huulaach oorsdiigoo shinechilmeer bna cholootiinhoon
2013-08-27
zulaa:
баяр хүргэе бас баярлаж байна. Монголын нэрийг дэлхийн тавцан өргөж яваа тамирчиддаа баяр хүргэе бичлэгийг үзээд өөрийнх эрхгүй сэтгэл хөдлөөд баярын нулимс гаргалаа сонин юмаа зүгээр үзэж байсан чинь уйлчих юм.
2013-08-27
....:
Мундаг юм аа. Баяр хургэе.
2013-08-27
Bayar hurgeye:
Gaihamshigtai baina.
2013-08-27
zzzzz:
gooood
2013-08-27
irgen:
bayar hurgii mash sain bna amjilt husii dee duu mini
2013-08-27
Baharhal:
Баяр хүргэе, бахархаж байна
2013-08-27
uls oron:
Toriin dalbaa maani odoo yu be.nobsh gej
2013-08-27
kkkkk:
davgadorj judo d hamaaguishdee yugaa bicheed bnaaa
2013-08-27
uurdmandakh:
shine delhiin avarga mungun medalt nartaa az jargal husie daraagiin tamirchiddaa amjilt yalalt husie uuhai uuhai uuhai
2013-08-27
çî÷èí:
øèíý äýëõèéí àâàðãàäàà áàÿð õ¿ðãýå. áàðèëäàõ áºõ÷¿¿ääýý àìæèëò õ¿ñüå. ìºí 60 êã - í 2 ýðýãòýé ¿íýí ñàéí áàéñàí.
2013-08-27
lhjjkkh:
yasan saihan medee ve ta nartai bayarllaa
2013-08-27
UNEN UG:
CNOLOOT BOHOD SONGOLT BISH SORILT HEREGTEI
2013-08-27
1211:
Төрийн далбаа минь хонхон цэцэгтэй байх чинь
2013-08-27
MONGOL BOH:
DAWGAA AWARGACH BAGAA ZUV UURUUSONGUUL DELHIID NEREE GARGANA. DOOD HED N L ONDOO HUN YVUULAHGUI BOL
2013-08-27
BAYR HURGEI:
JINKO BATTULGAD BAYR HURGEI MONGOLCHUUDIG DELHIID SURTALCHILSAND
2013-08-27
DAVGADORJ AVARGAA:
EMEGTEI 48 51 55 EREGTEI 55 60 G BUGDIN G SORILTOND ORUUL. UZEMJEER N BUU YVUUL .TEGVEL ENE OLON TAMIRCHID GOMDOLTOI HOTSROHGUI. YVSAN HED MEDALI AVNA
2013-08-27
DEMJIGCH:
DAWGAA AWARGAA TA L ULDLEE .BAGAA UURUU BURDUUL TEGVEL TA CHADNA.SAIN TAMIRCHDAA BUGDII N SORI
2013-08-27
zochin:
manaihan sain baisan Amartvbshin Urantsetseg nar sain barildsan beltgel saitai zorigtoi ok bailaa
2013-08-27
batja:
Монголын тамирчид маань сайн барилдлаа Тэмцээний салхийг сайн хагаллаа. Цаашид олон медрль авахыг ерөөе. Дэлхийн аварга эмэгтэй жудочтой боллоо. Уранцэцэгээрээ бахархаж байна. Олимпын аварга болоорой. Шууд үзүүлж байгаа С1 телевизийнхэндээ баярлалаа бас
2013-08-27