
УИХ-ын дэд дарга Г.Батхүү парламентын шинэ ордон байгуулах асуудлаар Кувейтын сангийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын асуудлыг хариуцсан захирал Валед Ш Ал Бахар тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү парламентын шинэ ордон барих ажлын хэсгийг ахалж байгаа аж.
"Парламентын шинэ ордон байгуулах ажлын зураг төсөл боловсруулах ажлын хугацаа удаашралтай байгаагаас шалтгаалан хугацаа алдаж байна" гэж үзсэн ажээ. Тиймээс ирэх жилийн зургадугаар сараас өмнө нь барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэж УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ онцолжээ.
Түүнчлэн Кувейтын сангийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын асуудлыг хариуцсан захирал Валед Ш Ал Бахар уулзалтын үеэр "Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж байгаа томоохон ажлын нэг бол шинэ ордон байгуулах ажил мөн. Бид энэ үйлсэд Монгол улстай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байна" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ