Мисс Э.Амаржаргал: АТГ-ын Э.Амарбат гэдэг хүнтэй хамт шоудах нь бүү хэл, харж ч байгаагүй
“Тусгай салаа” киноны Анужингийн дүрээр олонд танигдсан мисс Э.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг Монгол хэл-Англи хэл судлаач, орчуулагчийн мэргэжлээр төгссөн бөгөөд өнгөрсөн жил Итали улсад болсон “Мисс Моторс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцож “Шилдэг аюулгүй байдлын элч төлөөлөгч” өргөмжлөл хүртсэн билээ.
.
-Нөгөө муухай охин чинь явж байна гэдэг-
.
-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед мисс Э.Амаржаргал маань нам гүмхэн амьдарах болжээ. Хаагуур юу хийгээд байна даа?-Юуны өмнө Шууд.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн жил сургуулиа дүүргээд энэ жил дахин өөр мэргэжлээр суралцахаар хөөцөлдөж байна. Энэ зун миний хувьд харьцангуй амралтын байдалтай өнгөрлөө. Уран бүтээлийн хувьд “Хэцүү анги” уран сайхны кинонд тоглосон Б.Бадамцэцэгтэй хамт “Мааз” хамтлагийн клипэнд тоглолоо. Өөр ч онцын юмгүй дээ.
.
-“Тусгай салаа” киноны Анужин, “Ялагдашгүй” олон ангит киноны Аслис гэдэг бүсгүйн дүрд тоглосон. Мөн “Гэр” кинонд туслах дүр бүтээсэн байсан. Бүтээсэн дүрүүд чинь ерөнхийдөө эсрэг дүр байдаг. Тоглосон дүрүүдийнхээ талаар яриач?
-Мэдээж сайн чанар байлгүй яахав. Хүмүүс миний тоглосон дүрүүдийг “Тэр нь муухай” ийм тийм гэж ярьдаг. Гэхдээ тухайн дүрд заавал нэг сайн чанар байдаг шүү дээ. Анужин, Аслис бол зорьсон зүйлийнхээ төлөө тууштай хандаж чаддаг дайчин бүсгүйчүүд. Их гоё чанар шүү. Ер нь би амьдралд тууштай, зорилготой хүмүүс ямар ч бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүй, тэмцэгч зан чанартай байдаг байх гэж боддог юм. Тиймээс би тоглосон дүрүүдээ өмөөрнө.
.
-Тэгэхээр Э.Амаржаргал дүрүүдтэйгээ нэлээд ойрхон ааш зантай нэгэн байх нээ?
-Шууд утгаар нь тэгж ойлгож болохгүй ээ /инээв/. Надад Анужин шиг айхтар ааш зан байхгүй. Манай гэрийнхэн, найзууд намайг их зөөлөн хүн гэдэг. Магадгүй Анужин, Аслис нарын өөртөө итгэлтэй, зорьсондоо тууштай, дайчин зан чанар нь надтай төстэй байж магадгүй. Гэхдээ миний буулт илүү зөөлөн шүү.
.
-Зарим хүмүүс тоглосон дүрээр чинь хүлээж авах тохиолдол байдаг л биздээ?
-“Тусгай салаа” киноны дараа гадуур явж байхад “Нөгөө нэг муухай охин чинь явж байна” гэх ч юм уу, үе тэнгийн залуус хоорондоо “Сүлдийн араас гүйдэг охин байна. Сүлдээ чамайг хэзээ ч тоохгүй ээ” гээд л араас хашгирдаг байсан. Үүнд нэг их бухимдаад байдаггүй. Тэд намайг хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг мэдэхгүй. Зөвхөн тоглосон киноны минь дүрээр хүлээж авсан болохоор би эмзэглээд байдаггүй.
.
- Кинонд тоглохоос гадна олон улсын миссийн хэд хэдэн тэмцээнд хүртэл оролцсон. Хэзээнээс загвар өмсөж эхэлсэн бэ?
-Би загвар өмсөгч биш ээ. “Miss Mongolia-2009” тэмцээнд оролцоод шагналт байранд орж байсан. 2010 онд “Тусгай салаа” кинонд тоглож байх үед “Шилмэл загвар” компанийн захирал Ц.Оюунцэцэг эгч олон улсын миссийн тэмцээнд оролцох санал тавьсан юм. Тэгээд уг тэмцээнд оролцож “Мисс авьяас” өргөмжлөл авсан даа. Түүний дараа олон улсын тэмцээнд оролцох хоёр ч санал ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил “World bikini model-2011” тэмцээний санал ирсэн “SBN” телевизийн “Гэр” олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан учраас оролцож чадаагүй. Киноны зураг авалт хэдийнэ эхэлсэн болохоор тэрийгээ хаяад явж болохгүй. Хажуугаар нь бас бус олон ажил зохицуулах хэрэгтэй. Харин миний оронд энэ тэмцээнд оролцохоор явсан Ө.Буянхишиг Гран при шагналыг нь аваад ирсэн байна лээ. Хэдийгээр би оролцож амжаагүй ч гэлээ, ийм том амжилт гаргасанд нь маш их баярлаж байсан. Түүний дараа өнгөрсөн жил Итали улсад болсон “Мисс Моторс Интернэшнл-2012” тэмцээнд оролцож “Шилдэг аюулгүй байдлын элч төлөөлөгч” өргөмжлөл хүртсэн.
.
- Би бусадтай адил нүцгэлэх албагүй-
.

-Тиймээ. Би татгалзсан хариулт өгсөн.
.
-Яагаад?
-Би бусадтай адилхан байх албагүй. Залуу насны гоо үзэсгэлэнгээ өөртөө л хадгалахад болно гэж боддог. Олны нүдний өмнө нүцгэлнэ гэхээр нэг л санаанд багтдаггүй. Магадгүй миний энэ үзэл бодол гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх. Хэдийгээр би айлын ганц охин ч гэлээ буруу эрхлээгүй гэж боддог.
.
-Одоо аав ээжтэйгээ цуг амьдардаг уу?
-Үгүй ээ. Аав, ээж маань Увсад байдаг. Би чинь хөдөөний охин шүү дээ. Айлын ганц охин учраас багаасаа бие даасан гэхэд болно. Ээж, аав маань Увс, Улаанбаатар хоёрын хооронд ирж очоод явдаг. Харин би нутагтаа цагаан сараас хойш очоогүй.
.
-Гэр бүлээ хэзээгээр төлөвлөх гэж байна?
-Аав ээж маань айлын ганц хүүхэд гэдэг утгаар нь энэ жилээс найз залуу нэхдэг болчихсон /инээв/. Харин миний хувьд ойрын гурван жилдээ гэр бүл зохиож, хүүхэд гаргах бодолгүй байгаа. Одоогоор найз залуутайгаа үерхээд удаагүй байна. Хэн хэнийгээ ойлгож, бие биедээ уусахад багагүй хугацаа хэрэгтэй.
.
-Гэр бүлийн үнэ цэнэ юунд орших вэ?
-Бие биенийгээ чин сэтгэлээсээ хайрлах, итгэх, хүндлэхэд оршдог гэж боддог.
.
-Олны танил залуу бүсгүйчүүд ихэнхдээ хэн нэгэн эрх мэдэл, мөнгөтэй хүнтэй нэр холбогддог. Нууц биш бол найз залуугийнхаа талаар сонирхуулахгүй юу?-Мөнгө, хайр сэтгэл хоёрыг хольж ойлгож болохгүй. Мөнгө бол миний хувьд хэрэглээ. Харин хайр сэтгэл бол хүний дотоод мөн чанараас гарч байгаа гэрэл гэгээ. Энэ утгаараа мөнгө, хайр сэтгэл хоёрыг хольж хутгаад эхлэхээр утгаггүй зүйл болно. Яахав үнэхээр хайр сэтгэлтэй болоод уулзаж учраад явж байгаа бол насны зөрүү хамаагүй шүү дээ.
Харин миний найз залуугийн хувьд энгийн нэгэн сайхан залуу. Намайг сайн ойлгодог, хүндэлдэг, ухаантай, амьдралын төлөө тэмцэж чаддаг тийм л хүн. Тэр зан чанар нь надад маш их таалагддаг.
.
-Эмэгтэй хүн мууг сурахаараа мөнгө олдог. Эр хүн мөнгө олохоороо мууг хийдэг гэж үг байдаг. Энэ үгийг сонсоод ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Хичнээн “сайхан, хөөрхөн” охин байлаа гэхэд ашиг хонжооноос болж баян хүнтэй явж байгаа бол муухай л даа. Би тэднийг хараад “Шшш...чааваас даа” гэж боддог. Аав шигээ, өвөө шигээ хүнтэй мөнгөөр явж, унтаж хэвтэх нь ямар ч хөөрхөн охиныг гутаадаг.
Харин хүмүүс ханилж суусан эхнэрээ голж, өнгө зүс илүү харж, гомдоох нь арчаагүй, хунашгүй эрийн шинж. Тэр эрийг эрх мэдэлтэй, мөнгөтэй болоход тэр сайхан хань л ард нь байсан байж таараа. Анхнаасаа сайхан байхад нь “хайртай, дуртай” гэж авч суучихаад өнгө зүсийг нь гундаад ирэхэд нь орхиод явна гэдэг байж боломгүй асуудал.
.
-Танилцах саналыг найз залуугаараа татгалзуулдаг-
.

-Сексийн тухай хүн бүр өөрийн үзэл бодол, филисофитой байдаг байх. Миний хувьд секс бол бурханы өгсөн бэлэг. Тэр утгаараа хосуудын хамгийн нандин харилцаа байдаг. Манай зарим охид хаа хамаагүй хүний өвөр дамжаад л явдаг. Би тийм зүйлыг эрс эсэргүүцдэг. Магадгүй зарим хүн миний энэ үгэнд итгэхгүй “Худлаа даа” гэх л байх. Гэхдээ хүний бодлоос үг, үгнээс үйлдэл харагддаг.
.
-Найз залуутай болохоос өмнө спонсорлох саналд хэр дарагдаж байв?
-Ямар аймар шударга асуулт вэ /инээв/. Үнэндээ спонсорлох санал ирж байгаагүй. Ирсэн ч би эрс дургүйцнэ. Харин танилцах санал нэлээдгүй ирж байсан. Одоо ч гэсэн ирдэг. Тэрний хариуд найз залуугаараа яриулчихдаг. Хамгийн сайхан нь миний найз залуу намайг ойлгодог учраас бидний дунд асуудал үүсдэггүй. Би бол найз залуудаа үнэнч.
.
-Залуу хүний амьдралд найз нөхөдтэйгээ шоуддаг л байх. Хэр шоуддаг вэ?
-Би диско бааранд маш цөөхөн ордог. Найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяр ёслолоор л ордог. Түүнээс биш баасан гариг бүрийг алгасдаггүй шоучин биш /инээв/
.
-Уучлаарай, таныг саяхан МУИС-ын Эдийн засгийн сургуулийн урд байрлах диско бааранд АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбаттай “тулж” бүжиглэсэн гэх шуум дэгдээд байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Би тэр мэдээллийг сонсоод үнэхээр их гайхсан. Миний хамгийн сайн найз маань надад тийм зүйл сайт дээр бичигдсэн талаар хэлсэн. Дараа нь тухайн сайт руу орж унших гэсэн боловч устгасан байсан. Миний хувьд АТГ-ын Э.Амарбат гэдэг хүнтэй хамт шоудах нь бүү хэл, царайг нь ч харж байгаагүй. Сураг сонсох нээ, нэг сахалтай хүн байдаг гэсэн. Би энэ мэдээллийг худлаа гэдгийг ээж аавынхаа нэрээр андгайлмаар байна.
.
-Мэс засал хийлгэе гэж огт боддоггүй-
.

-Анхаарна. Гоо сайханд орохын хувьд орно. Гэхдээ бүр хааяа нэг ордог юм даа. Ер нь гэрээрээ л өөртөө анхаарал тавьдаг. Одоо япон бүтээгдэхүүн хэрэглэж байгаа.
_
-Гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ?
-Сайхан харагдахыг эмэгтэй хүн бүр л хүснэ. Үнэхээр хийлгэмээр санагдвал буруутгаад яахав дээ. Сүүлд нь гарах үр дагаврыг сайн тооцож, хийлгэх нь л чухал байх. Миний хувьд, одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явдаг. Тиймээс мэс засал хийлгэе гэж огт боддоггүй.
.
-Жиндээ яаж анхаардаг вэ?
-Хоолны дэглэм барьдаггүй ээ. Харин гадуур алхах маш их дуртай. Их ч алхдаг. Ингэж л жингээ зохицуулдаг гэж ойлгож болно. Фитнесээр хичээллэнэ, усан бассейнд явна, бас хааяа найзуудтайгаа ууланд гарч алхдаг.
.
-Хамгийн үнэтэй авсан ээмэг зүүлтээ хэдээр авч байсан бэ?
-Тийм аймаар үнэтэй авсан ээмэг зүүлт байхгүй ээ. Алт монетонд би яагаад ч юм нэг их дуртай биш. Мөнгөн эдлэлд харин дуртай. Ээж аав хоёрын маань бэлэглэсэн алт, монетан эдлэл байгаа. Харин өөрөө авч байгаагүй.
.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Одон
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ