Уран нугараачид зургаан сарын турш Турк Улсад үзүүлбэрээ гайхуулна
"Шинэ цирк" төвийн 12 уран нугараач Турк улсад аялан тоглолт хийх гэж байна. Тэд тус улсын томоохон соёл амралтын хүрээлэн, цирк зочид буудалд зургаан сарын турш үзүүлбэрээ үзүүлэх гэнэ.
Тус төвийн уран нугараачдын "Хос хун" үзүүлбэр "Гоомарал 2010" наадмын шилдэгээр тодорсон. Энэхүү үзүүлбэрийн баг одоо ОХУ-ын Хабаровск хотод аялан тоглож байгаа юм. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ