Ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллав

img

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан Ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт семинарт оролцлоо. Ажлын хэсгийнхэн  аймгийн Засаг даргын Тамгын газрын болон  Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, Ёс зүйн хороодын гишүүдтэй уулзан, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, төрийн албаны шинэтгэлийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Мөн тус аймаг дахь  Төрийн албаны зөвлөлийн Салбарын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нь хүлээн авч уулзан, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөв.  Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөл төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг шалган зааварлах ажлыг бүрэн хийж дууссан байна. Сургалт-семинарт нийт 80 гаруй албан хаагчид оролцон, төрийн албаны ёс зүй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх арга зүйн  онолын мэдлэгээ дээшлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ