Уярал ухаарал бэлэглэх “Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр болно
![golland_sarnai8209815252013-08-23-09-02[www.urlag.mn]](http://www.shuud.mn/wp-content/uploads/2013/08/golland_sarnai8209815252013-08-23-09-02www.urlag_.mn_.jpg)
Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ц.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Мишээл нарын чадварлаг жүжигчид амилуулсан “Голланд сарнай” киноны хоёр дуу хэдийн үзэгч, сонсогчдын хүртээл болсон. Тухайлбал, уг киноны “Надад үлдсэнгүй” нэртэй дууг “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго, өөр нэг дууг нь “Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогч Б.Солонго дуулжээ.
Ийн сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөх “Голланд сарнай” уянгын драмын кино үзэгчдийн хүртээл болоход хэдхэн цаг дутуу байна. Хүний сэтгэлийн өнгө, зүрхний гүнд орших нууцлаг атлаа өвөрмөц сайхан ертөнцийг тэр чигт нь багтаасан “Голланд сарнай” киногоо заавал үзээрэй. Монголын кино урлагийн мэргэжилтнүүд, чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг уран бүтээлчдийн цугларалт болох “Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр 16.00 цагт болно.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ