Тээврийн хэрэгслийг журамлах шинэ автомашинтай боллоо

img

Зориулалтын автозогсоол дээр бус дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд саад учруулж, нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах зориулалттай гурван төрлийн автомашиныг өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс танилцууллаа.

.

Тодруулбал, Улаанбаатар хотод Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж улс орон, хувь хүмүүсийг эдийн засгийн алдагдалд оруулах, зам тээврийн осол гарах  шалтгаан нөхцөл болж байна. Хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх хэлбэрээр осол ихээхэн бүртгэгдэж байгаа.

.

Тиймээс дээрх арга хэмжээ хэрэгжснээр замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөн авто замын зорчих хэсгийг чөлөөлөх юм.

.

Жолооч нар журам зөрчсөн торгууль болон ачиж тээвэрлэсэн зардлыг төлж автомашинаа авна

.

 Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос зарим зүйлийг тодруулсан юм.

.

-Танай төв замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөж, тээвэрлэх ажлыг хийж байхаар боллоо. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор шат дараалласан олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийх, нийтийн тээврийг I эгнээгээр саадгүй зорчуулах, хотын төвийн зогсоолуудыг төлбөртэй болгох зэрэг  цогц арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь хотын төвийн автозамын зорчих хэсэг дээр зогссон тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний журамд заасан, түр зогсохыг хориглосон хэсэгт автомашинаа зогсоосон тохиолдолд зөөж, тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авч энэ ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцаж, өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлж байна. Одоогоор эхний ээлжийн найман ширхэг автомашиныг оруулж ирлээ.

.

-Энэ шинэ автомашины онцлог, давуу талыг дурдвал?

-Энэхүү ачиж, тээвэрлэх ажил анх удаагаа болж байгаа үйл явц биш. 2005 онд Хууль зүйн сайдын баталсан тогтоолоор, энэ журам хэрэгжиж байсан эхэлсэн. Гэхдээ уг ажлыг ачиж, тээвэрлэх машин оруулж ирсэн хувийн компаниуд төртэй хамтарч хийж байсан.

Энэ удаа төрөөс онцгойлон анхаарч,  хөрөнгө оруулалт хийж, шинэ автомашинууд оруулж ирсэн. Дараагийн нэг онцлог бол техникийн үзүүлэлт сайжирсан байгаа. Яг манай нөхцөлд тохирсон техникийн үзүүлэлттэй автомашин байгаа. Тодруулбал, автомашинуудыг чирч явснаар урд хойд гуферыг нь газар чирэх гээд асуудал гардаг. Тэгвэл энэ машинуудад ролктой дугуйнууд байгаа. Тэр дугуйнуудыг тухайн чирч яваа автомашины дугуй доор нэмж хийгээд тухайн машины нэлээд өндөрлөх учраас ямар нэг байдлаар сэвтээхгүй. Мөн гар тормосоо татаад орхисон, автомат машинуудыг ямар ч эвдрэл гэмтэлгүй тээвэрлэнэ.

Мөн өмнө нь ашиглаж байсан чиригч автомашинууд зөвхөн урд нь зогсож байгаа ачдаг байсан.  Бол шинэ автомашинууд цуваад зогсож байгаа машинууд дундаас нь нэгийг хажуунаас суглаж авах боломжтой.

.

-Ачиж тээвэрлсэн автомашинуудыг  хаана аваачих вэ?

-Журмын хашаанд хүргэж өгнө. Жолооч нар журам зөрчсөн торгууль болон ачиж тээвэрлэсэн зардоыг төлж автомашинаа авна.

.

-Ачиж, тээвэрлэх зардал хэд байх бол?

-Журмын дагуу захын зээлийн бодит  үнэ ханшийн дагуу торгуулийг төлнө. Энэ зардалд юу юу орох вэ гэвэл тээвэрлэгч машины шатахууны үнэ, жолоочийн цалин үйл ажиллагааны зардлаас гадна энд ажиллаж байгаа завсарчин, инженерүүдийн зардлыг авна Өмнө нь  60 мянган төгрөгөөр ачдаг байсан. Одоо машины том жижиг, маркаас хамаараад зардал янз бүр байна.

.

-Нэгдүгээр эгнээд орхиод явсан иргэн автомашин нь байхгүй бол хаана хандах вэ?

-Хэрэв автомашин зогсох ёсгүй газар орхиод явсан бол 7000-4455 дугаар болон цагдаагийн шуурхай удирдлагын төвийн 102 тоот утаснаас лавлаарай.

Д.Цэцэг

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

spy001:
huwiin kompaniihnii kapmand mungu orj bgashdeee
2014-11-15
spy001:
huwiin kompaniihnii kapmand mungu orj bgashdeee
2014-11-15
spy001:
huwiin kompaniihnii kapmand mungu orj bgashdeee
2014-11-15
spy001:
huwiin kompaniihnii kapmand mungu orj bgashdeee
2014-11-15
spy001:
huwiin kompaniihnii kapmand mungu orj bgashdeee
2014-11-15
spy001:
huwiin kompaniihnii kapmand mungu orj bgashdeee
2014-11-15
BOLJEE:
ZOV ZOV SOLONGOST SHUUD L ACHAAD YAVCHDAG. 80 MYANGAN WON TOLJ AVDAG.MASHIN NI HARIN TSIIN BNA.TIIM MASHIN HARAGDVAL IRGED SHUUD UTASDAAD DUUDLAGA OGOOD BVAL SAIN.
2013-09-01
бухимдал:
зогсоол байхгүй газар хаана тавих юм бэ байшингийнхаа орой дээр гаргаж тавих уу айн, тоглоом тоотойн дээр шүү баатараа, журамтай болгох нэрээр магнай та 2 ард ядарсан ард олныг хөлдөө чирэхнээ, мөнгө саах нь их цэвэрхэн ажил журамлах. эхлээд том том зогсоолоо барь за энэ хотод наад зах нь 10 машинд ч 1 зогсоол оногдохгүй байна
2013-09-01
aaaaa:
zogsoolgvi bj bas heden zogsooltoi gazaraa tulburtei bolgono gene v. Arai davaraad bgan bishv
2013-09-01
zogsool:
muu nobshnuudaa exleed zogsool zamaa shiidcheed achina ene teree yri za
2013-09-01
deegii:
mongo hiih caihan mashintai boljee
2013-08-31
Зочин:
Зогсоолоо эхлээд барьчихаачээ. Энд тэнд байсан зогсоолуудыг нь замын компаниуд зам засахдаа хасаад байхгүй болгочихно. Тэгээд арга буюу 1-р эгнээнд тавих болно. Тэгээд тавингуут нь ирээд машин ачаад аваад явчихна. Машинаа авах гэхлээр маш өндөр төлбөр нэхнэ. Энэ хотод машин унах бүх боломжийг нь хасч байх шив. Үүний оронд том захууд, их дээд сургуулиуд, засаг захиргааны байгууллагуудаа бүгдийг нь хотынхоо төвөөс гадагшлуулах хэрэгтэй байна. Орчныг нь бүрдүүлсний дараа хааж боох, шахах ажлаа хийвэл уг нь зүгээр сэн албан тушаалтнуудаа.
2013-08-31
.....:
Монго нь хаашаа орох юм бэ. Бас л нэг ДАРГЫН КОМПАНИД ОРОХ УУ.
2013-08-30
ikh medegch:
BOLIOSOO ZOGSOOL ZAMAA SAIJARUULAAGYU BAIJ ARD TUMENEESEE SHULAHAA NEGT TAVIH YUM
2013-08-30
zochin:
Mash sain baina Mongol ulsiin niislel juramtai soyltoi hot boloh yostoi.
2013-08-30
ТЭСЭРНЭ:
ХУРАА ЖУРАМЛА ТОРГО ХАА НУРАА БООМИЛ ХЯЗГААРЛА, НЭГ Л ӨДӨР БИД ТЭСРЭНЭ ДЭ
2013-08-30
Davaa:
Huraana juramlana haana nuraana, Baatar min bugd hunii tuluu gesen bodlogo uuuu?
2013-08-30
boogii:
маш зөв. хүний эрх бусдын эрхээр хязаарлагддагийг монголчууд мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй. дуртай газраа машин тавьдаг хүний ажилд саад болдог хүмүүсийг бусдын эрх ашгийн төлөө журамлах нь зөв. баяр хүргэе
2013-08-30
irgen:
mashingui humuus zovlongin oilgohgui baij zuger duugui baival yasin ugaasa zogsool muutai baij shulah tal deer arai l yuma
2013-08-30
Bold:
Ухамсаргүй хөлдүү толгойтнуудад хүнд цохилт болно! Маш зүйтэй арга хэмжээ болжээ!Манайхан ариу л дэндүү юм билээ!
2013-08-30
irgen:
irged ee gesen setgel bna yy ymar negen hunii tuluu gesen bodlogo bna yy suuldee uvuulj bgaa ajil ni ard tumend daramt bolj bgaag uhaarahgui yum aa
2013-08-30
Найз:
Энэ ямар дарамттай бузар юм вэ? Дандаа л журамлана, торгоно, хязгаарлана, эрх хасна гэх юм. Машинтай бага ноцолдоочээ Үүлэн баатар аа. Түүний оронд тэр зах, яам тамгын газар, нүүдэл суудал гэх мэттэй ноцолд. Тэгвэл тэр бөглөрөл чинь байхгүй болно. Машин бол өнөө цагийн (талх шиг) хэрэглээ болсон зүйл. Ажлаа тараад 22 цаг хүртэл аав ээждээ очмоор байна, салхинд гармаар байна, найз охиноо найрмаар байна.
2013-08-30
zochin:
zogsooloo buren shiidej chadaagui baij juramlaj torgohoo nen terguund tavidagaa bolimor ym aaa eserguutsej bai shuuu
2013-08-30
зочин:
зогсоолгүй газар яах уу бас зогсоол нь байнга дүүрэн байдаг бас яах уу том бизнис болох нь дээ араггүй эвдэрсэн машин байвал зүгээр л юм байна
2013-08-30
mongol:
Ene zamiin tsagdaagiin gazar unendee dawarch. Ard irgedeeree denduu tohuurhaj bgaan bishuu . Tegsh sondgoigoor ni yawuulahgui. 7 honogt 1 udaa yawuulahgui bas 1 egneegeer yawuulahgui arai dawarch bgaan bishuu ene orond tegwel mashin hudaldaj awahiin horichooch tegwel...
2013-08-30
Zochin:
Bi naad gazar chini ajild orii ? Bi nadad buh angilal joloodoh erh bna ! Tsalingui sul zogsono geh oilgolt baihgui ym bna ! 8 han mashin l tiimerhuu bna ! 80 mashin baigaasai !
2013-08-30
wxds:
ehleed zogsooloo barichih ymr zogsool bhguu bj tgd hna tavihuuu
2013-08-30
durem zorchigch:
Achuulsnii tolbor n hed yum boldoo hyamral bolsonch ard tumnee martaagui tor zasag erh barigchiddaa bayarlalaa
2013-08-30
Zochin:
Mash zuv bna
2013-08-30
sahilgagvi jolooch:
pee balarlaa...
2013-08-30
Zochin:
Goyo ymoo, achaal, juramlaal, torgool. Manai heden jolooch nar dvrmee zurchij bj ulsiin tusuwt baga ch gesen nemer boloh ymaa. Tegeed nuguu jurmiin hashaanii talbai ntr ni hureltsdeg l bgaadaa. Udahgui juramluulsan mashinii teden myangan MKV jurmiin hashaatai bolloo geed neelt hiih ym bna l daa. ehleed zogsooliig ni, zamiig ni shiideed ugchih. Harin tegeed tegeed bolohgui bol achsan ni deer bhoo.
2013-08-30