Дэвид Бекхэм ”Тоттенхэм”-д хоёр сар тоглоно

img

35 настай Дэвид Бекхэм Английн “Тоттенхэм”-д хоёр сар зээлээр тоглохоор тохирчээ. Тэр сард 120 мянган паунд авах аж. Ийнхүү Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид найман жилийн дараа дахин эх нутагтаа тоглох томилолт авлаа. Тэрээр төрөлх “Манчестер Юнайтед”-даа ирэхийг хүссэн ч Сэр Алекс Фергюсон түүнийг авах гэж улайраагүй юм. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Харри Реднапп Бекхэмийн тухай  “Тэр мэргэжлийн хүн. Багийн төлөө тоглож чаддаг. Манай багийн залууст түүний бэлтгэл хийж буй нь хүртэл хичээл болно” гэж ярьсан байна. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ