Залуучууд эдийн засагт санаа зовниж байна

img

Сүүлийн саруудад тогтмол өссөөр байгаа валютын ханшны өсөлт, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасалдаад байгаа нь эдийн засаг хүнд байдалд орсныг гэрчилж байгаа. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулаад өчигдөр “Монгол нэкст жен“  залуу мэргэжилтнүүдийн нэгдсэн хөдөлгөөнөөс “Монгол улсын эдийн засаг салаа замын эхэн дээр” нэртэй хэлэлцүүлгийг залуусын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн захирал Ч.Хашчулуун, нийтлэлч Б.Жаргалсайхан болон уул уурхайн эдийн засагч Д.Жаргалсайхан нар урилгаар оролцож, 100 гаруй залуусын төлөөлөлтэй санал бодлоо хуваалцсан юм.

6

Хэлэлцүүлгийн эхэнд МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн захирал Ч.Хашчулуун эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг товчхон дүгнэж хэлсэн юм.  Тэрээр ”Манай улсын эдийн засаг уруудаж, хямрал руу явж байна. Хэдийгээр эдийн засгийн бодит өсөлт 11 хувь буюу өндөр байгаа ч үүнийг хангагч санхүүгийн салбар хүндрэлд ороод байна. Тухайлбал үнэт цаасны ханш 40-50 хувиар буураад байгаа бол манай улсын валютын нөөц багассан. Мөн төсвийн алдагдал өндөр байна” гэлээ. Валютын нөөц 2009 онд 400 сая орчим ам.доллар хүртлээ бууж байлаа. Харин үүнээс хойш манай улсын эдийн засаг таатай байх үед 4 тэрбум ам.доллар болтлоо өсч байсан бол одоогоор 2.8 орчим тэрбум ам.доллар болж буурчээ. Монголбанк төгрөгийн ханшийг сулруулахгүй байх үүднээс интервенц хийж байгаа тул цаашдаа ч валютын нөөц буурах хандлагатай байгаа аж. Харин нийтлэлч Б.Жаргалсайхан Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг “шарталт”-тай зүйрлэсэн юм.

6

Өнөөдөр Монголын хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг байна. Мөн 20 орчим хувь нь  хаана ч очоод ажиллах чадвартай мэдлэг боловсролтой залуус байдаг. Эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрвэл үлдсэн 80 орчим хувийг эзэлж буй залуучуудын ажил амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг “Нэкст жэн” хөдөлгөөний тэргүүн Б.Дөлгөөн тодотгож байв.  Тодруулбал эдийн засгийн өсөлт нь барилгын салбарт нөлөөлж байрны үнийг улам өсгөхөөс эхлээд зарим газар ажилтнаа цомхтгож эхэлсэнтэй холбоотойгоор олон залуус ажилгүй болоод буй аж. Түүнчлэн хувийн бизнесээ эхлүүлж буй залууст  болон дөнгөж сургуулиа төгсөөд ажил хайж байгаа залуусыг ажилгүйчүүдийн эгнээнд нэмэх эрсдэлтэй юм.

6

Түүхэндээ олдож буй ганцхан боломжийг алдах гээд байна

6

Хэлэлцүүлгийн үеэр урилгаар оролцсон зарим эдийн засагчдаас Монголын эдийн засгийг өнөөгийн хүндрэлээс гаргах арга замын талаар тодруулсан юм.

h

Эдийн засагч Д.Жаргалсайхан: -Монгол улс өнөөдөр нэгдүгээрт бүтцийн хямралд орчихоод байна. Энэ нь нэг, хоёр дарга нарыг солиод шийдэгдэх асуудал биш юм. Үүнийг Засгийн газраас эхлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулсан нь маш буруу. Ингэснээр тэд өөрийн компаниудын үйл ажиллагааг төсвийн мөнгөөр дэмжих боломжийг олгож байна. Үүнийг салгах ёстой. Мөн төсвийн зардлын 50 хувийг зөвхөн захиргааны зардал эзэлж байна. Төрийн өмчийн нэртэй компаниудын ууж, идэх нь хэрээс хэтэрч байгаа болохоор энэ компаниудыг нэн даруй хувьчлах хэрэгтэй.

h

Хоёрдугаарт түүхэнд олдож буй ганцхан боломжоо бид алдах гээд байна. Энэ нь манайх дэлхийн олон улсын хөдөлмөрийн хувиарт орох асуудал юм. Бид хойд, өмнөд гэсэн хоёр том гүрнээ ашиглаад мөнгө олох боломж бий. Үүний тулд төмөр замын сүлжээг өөрийн нутагтаа бий болгох хэрэгтэй байна.

ОХУ дангаараа дэлхийн нүүрсний 16 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл бид Оросоос нутгийнхаа гүн хүртэл өргөн царигтай төмөр зам бий болгох хэрэгтэй. Ингээд үргэлжлүүлээд Хятад хүртэл нарийн царигтай төмөр замыг бий болгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл өргөн болон нарийн царигтай төмөр замыг Монгол улс нутгийнхаа гүнд зангидаж, шилжүүлэн ачдаг болсноор бид заавал өөрийн юмаа ухахгүйгээр сайхан амьдрах боломжтой болно. Угаасаа манай улсаар дамжвал хамгийн дөт учир хоёр хөрш маань дуртай зөвшөөрнө. Гэтэл үүнийг улс төрчид хувийн ашиг сонирхлынхоо үүднээс өнөөг хүртэл шийдэж чадахгүй байсаар бид энэ том боломжийг алдахад хүрээд байна.

j

Олон улсад өөрийн улсаа эерэгээр сурталчлах хэрэгтэй байна

k

“Мандал” даатгалын эдийн засагч Ө.Ганзориг: -Засгийн газрын зүгээс төсвийн тэлэх бодлогоо дунд түвшинд үргэлжлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэд бүтцийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх шаардлагатай байна. Богино хугацаандаа төсвийн ажилчдын цалинг нэмэх, мөнгө тараах бодлогуудыг огт хийж болохгүй.

Эдийн засгийн урт хугацааны нөхцөл байдал олон улсын макро түвшинд үзэхэд эерэг байна. Богино хугацааны гадаадын хөрөнгө оруулалт, нүүрсний экспортын асуудлаа шийдчих юм бол харьцангуй гайгүй. Мэдээж эрсдлүүд бий.

h

-Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах боломжтой вэ?

-Хөрөнгө оруулалт жилийн өмнөхтэй харьцуулахад тэрбум орчим ам.доллараар буурсан байгаа. Олон улсын түвшинд аваад үзвэл сүүлийн 18 сарын турш хөгжиж буруу орнуудаас мөнгө гадагшилсан байна.  Хонг конг, Сонгапур зэрэг санхүүгийн төв дээр байгаа хөрөнгө оруулалтын сангийн менежрүүдийн ярьж буйгаар Монгол, Казакстан, Мьянмар, Камбож зэрэг шинээр хөгжиж байгаа орнууд зах зээлд мөнгө босгох гээд чадахгүй байгаа. Мөн дээрээс нь Монгол улсын дотоодоос гарсан мессэж маш сөрөг маягтай явсан. Олон улсаас ирүүлсэн мэдээллээс харахад Монгол улс хөрөнгө оруулалтын таатай бүс биш боллоо гэсэн мэдээлэл маш их тархсан байгаа. Иймээс Монгол улс өөрийгөө ардчилсан зах зээлтэй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалдаг, хууль эрх зүйн хувьд харьцангуй тогтвортой гэх мэтээр олон улсын хэвлэл мэдээллээр сурталчлах хэрэгтэй байна.

u

-Манай улс өөрийгөө рекламдлаа гээд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин нь хөрөнгө оруулагчдад таатай бус байгаа. Үүнийгээ засч чадаагүй байж ингэж ярих нь үнэмшил төрүүлж чадах уу?

-Аливаа маркетинг нь эхлээд ярьчихаад үүндээ хүрч системээ сайжруулах ёстой байдаг. Манай улс өөрийгөө хөрөнгө оруулахад таатай орчинтой шүү гэж сурталчлах нь биднийг эргээд энэ орчин нөхцлөө бүрдүүлэхээс өөр аргагүйд хүргэнэ. Манайх өнөөдрийг хүртэл ийм зүйл хийгээгүйгээс ямар нэгэн дарамт байхгүй, дурын сайд нь гарч ирээд дуртай юмаа ярьдаг болоод байна.]

uШинжээч Б.Дөлгөөн: Урт хугацааны тогтвортой хууль хэрэгтэй

h

-Сүүлийн үед үүсээд байгаа валютын ханшны өсөлтийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Валютын ханш өөрөө мөчлөгөөр явагддаг зүйл. Сүүлийн 2 сард явагдаж байгаа валютын ханшны хэлбэлзлийг харахад гадны хөрөнгө оруулалт эхний 6 сард 43 хувиар буурсан нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл гадаадаас Монгол руу орж ирдэг валютын хэмжээ 43 хувиар багасаад байна. Гэтэл импорт нэмэгдсээр байгаа нь валютын хомсдлыг үүсгээд байна.

h

-Тэгвэл цаашид эдийн засгаа сайжруулахын тулд таны бодлоор ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Эдийн засаг хямарч байгаа нь зөвхөн гадны хөрөнгө оруулалттай холбоотой биш. Эдийн засаг өөрөө мөчлөгөөр явдаг болохоор одоо доошоо чиглэсэн мөчлөг рүүгээ явж байна.

j

УИХ-ийн ээлжит бус чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар хэлэлцэнэ гэж З.Энхболд дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан байсан. Энэ хуулиа гаргахдаа бид ахиад л богино хугацаанд хэрэгжих байдлаар батлавал ахиад л эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр сүүлийн 10-20 жил ахиж гар хүрэхээргүй тогтвортой байх хуулийг батлах хэрэгтэй. Мөн төгрөгийн ханшны хэлбэлзэл үүсгээд байгаа импортыг багасгах үүднээс урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болов уу гэж шинжээчийн байр суурьнаас харж байна.

h

А.Энхжаргал

Гэрэл зургийг П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэмин:
Хужаа Жагаанууд
2013-08-30