Шаргал үстэй бүсгүйн араас санаа алдан ширтэх ах дүү Кличко

img

Мэргэжлийн боксын од, Украины ах дүү боксчин Владимир, Виталий Кличко нар Германы McFit хэмээх сүлжээ фитнес клубын рекламд гүзээгээ унжуулсан эрчүүдийн дүрийг бүтээжээ. Хошин аястай тус рекламд ах дүү хоёр боксчин шаргал үстэй бүсгүйн араас санаа алдан харж суугаа гахай шиг эрсийн дүрийг гаргасан гэнэ. Ах дүү хоёр 2008 оноос McFit-ийг рекламдаж байгаа ч өмнө нь бэлтгэл хийж буй байдлаар гарч байсан аж. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ