Байерн Мюнхэн супер цомд түрүүллээ

img

Европын супер цомын төлөөх тоглолт Байерн Мюнхэн болон Челси багуудын хооронд явагдсан. Тоглолтын үндсэн цаг 1-1, нэмэлт цаг 2-2 харьцаатай тэнцээгээр өндөрлөв. Үндсэн болон нэмэлт цагт ялагч шийдэгдээгүй тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан. Энэ өдөр Байерн Мюнхэн азтай байж 5:4 харьцаагаар Европын супер цомын эзэн боллоо.

1

Энэхүү тоглолт үнэхээр сонирхолтой болсон. Тоглолтын эхний гоолыг Челси клубын довтлогч Фернандо Торрес 8 дахь минутанд хийж багтаа тэргүүллийг авчирсан. Өнгөрсөн улирлын Европын шилдэг тоглогч Франк Рибери 47 дахь минутанд гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолтын төгсгөл буюу 85 дахь минутад Челсигийн Рамирес хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлсөн. Үндсэн цаг уг үр дүнгээр өндөрлөж, цаг сунгаж тоглохоор болсон. Хэдийг 10 хүнтэй үлдсэн ч нэмэлт цаг эхлээд 3 минут өнгөрч байхад Эден Азар гоолдож Челси тоглолтыг дахин тэргүүлж эхэлсэн. Гэвч нэмэлт цагийн шүүгчийн мэдлийн цагт буй 120+1 дахь минутанд булангаас ирсэн дамжуулалтыг Хави Мартинес гоол болгосноор хоёр багийн хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болсон юм.

1

Торгуулийн цохилтыг Байерн Мюнхэн багаас Алаба, Тони Кроос, Филипп Лам, Франк Рибери, Джердан Шакири нар цохиж бүгд амжилттай болгосон. Харин Челсигээс Давид Луис, Оскар, Фрэнк Лэмпард, Эшли Коул нар амжилттай гүйцэтгэж, Ромелу Лукаку хаалгачид бөмбөгөө бариулсан. Ингэснээр Байерн Мюнхэн анх удаа Европын супер цомын эзнээр шалгарлаа.

1

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Чэлси авцан цомоо сүүлийн 15 секундэд алдаад унагачихлаадаа хөөрхий. Гэхдээ илүү байсаан.
2013-09-03
hhhb:
Chelsi sain bna
2013-09-02
ODUSHA:
ЧЭЛСИ САЙН БАЙНА ЛЭЭ
2013-09-01