Хоёр найз “6D явуулын кино театр”-ыг нээжээ
Манай улсад анх удаа “6D явуулын кино театр”-ыг хоёр найз хамтран бүтээжээ. Тэд кино театрынхаа тоног төхөөрөмжийг урд хөршөөс авчирч өөрсдийн автобусандаа угсарчээ.
Тус явуулын кино театр нь нэг ээлжиндээ зургаан хүнд үйлчлэх боломжтой бөгөөд театрын урын санд нийт 70 гаруй кино байгаа аж. Киноны туршид 15-20 минутын хугацаанд сандал хөдөлж, бороо орох, салхи салхилах гээд 6D мэдрэмжийг төрүүлдэг юм байна. “6D явуулын кино театр” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10:00-22:00 цагийн хооронд 3000 төгрөгийн үнэтэйгээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй өөр газарт очиж үйлчлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ