Б.Батхуяг: Цол аваад алга болчихдог залууст үлгэр үзүүлэх гэсэн юм

img

Нас өндөр болсон ч барилдаан алгасалгүй зодоглодог, хаана хүүхдийн  тэмцээн болно тэнд зохион байгуулж явдаг байсан Биндэрьяагийн Батхуяг начныг үзэгчид нэг хэсэг үгүйлсэн нь лавтай. Гэнэтийн осолд өртөн хүнд гэмтсэн ахмад начин маань эмчилгээ, сувилгааны үр дүн, мөн өөрийн хичээл, зүтгэлийнхээ ачаар ямартай ч таягтай алхаад байхаар болжээ.

Хүч заран аядуухан алхах төдий байгаа ч тэрбээр багаасаа сэтгэл зүрхээ зориулсан бөхөө санагалзаж, Бөхийн өргөө, спортын ордноор биеэ зовоон явах нь харагддаг. Гуравдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болсон Эх орончдын өдрийн барилдааныг үзэж суухад нь түүнтэй цөөн хором хуучилсан юм.

-Таныг Эрдэнэтэд байдгийг мэдэх юм. Ойрхон хотод ирээд байна уу? -Эрдэнэтэд эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Эмчилгээ хийлгэхээр энд хааяа ирж байгаа. Хотод байх үеэр барилдаан таарвал тэсэлгүй ингээд үздэг юм.

-Хөл гайгүй болж байна уу? -Эмч нарын буянд овоо болсон. Энэ сарын 19-нд МҮОХ-ны шугамаар Японоос бариа заслын эмч нар ирэх юм гэсэн. Тэднийг иртэл хотод байх санаатай. Урьд нь 2-3 удаа ирэхэд эмчилгээ хийлгэсэн. Одоо үзэхэд хөл дээрээ бүрэн зогсож чадах эсэх нь харагдах юм гэнэ лээ.

-Таныг осолдсоны дараа хүмүүс янз бүрээр ярьж байсан. Үнэнийг өөрөөс тань сонсвол? -Хүүдээ бэр гуйхаар Эрдэнэтээс хот руу явж байхад өөдөөс ирж явсан машин урсгал сөрөөд мөргөчихсөн. Жолооч нь согтуу байсан юм билээ. Тэр хүнд үед хамгийн түрүүнд Р.Гансүх заан, А.Хатансайхан начин нар очсон. Мөн Б.Бат-Эрдэнэ аварга утсаар ярьж, эмчилгээнд хэрэглэгдэх эм, тариаг олж өгөхөө хэлж байлаа. Энэ мэтчилэн бөхийн хүрээнийхэн бүгд тусалж, дэмждэг байсан.

-Та урьд нь барилдаан алгасалгүй гардаг байсан даа… -Зарим шинэ начин цол аваад алга болчих юм. Нас 50 гарсан ч барилдаж болдгийг харуулах гэж зодоглодог байсан. Залуучууд их хурдтай болсон санагддаг. Хурдхан л бариад авахгүй бол сэрвүүгээс тачигнаад мөн ч элдэвтэй. Золгочихвол аргалж байгаад дээр нь үлдчихдэг байсан.

-Хүүхдийн барилдаан болоход та байнга л гүйж явдаг. Хэзээнээс үүнд гар бие оролцох болсон бэ? -Би найман настайдаа Монголын хүүхдийн ордонд Б.Түвдэндорж (дархан аварга), Гомбо багш нарын удирдлагад бөхөөр хичээллэх болсон юм. Тэд хүүхдийн барилдааныг зохион явуулдаг байсан. 1990 онд цэцдийн зөвлөлөөс надад багш нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх санал тавьж, би энэ ажлыг авсан даа. Энэ хугацаанд 7-8 гутал элээжээ. Гарын даа, радио, телевизийг холбож мөн ч их гүйсэн.

-Та өөрөө мөн энэ барилдаанаар гараагаа эхэлж, тогтмол үзүүр, түрүүнд үлдэж явсан байх аа? -Р.Давааням бид хоёр өсвөр үеийн УАШТ-д хамгийн олон удаа оролцсон нь болдог. Миний хувьд анх есөн настайдаа ардын хувьсгалын 40 жилийн ойгоор үзүүрлэж байсан. Үүнээс хойш дахиж дөрөв үзүүрлэсэн.

-Та дөнгөж 19-тэйдөө улсын начин цол хүртэж, хамгийн залуу цолтны нэг болсон. Гэтэл ерөөсөө цолоо батлаагүй нь сонин юм........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Katlyn Gerrard:
unquestionably like your web-site but you have to test the spelling on several of one's posts. Lots of of them are rife with spelling difficulties and I in discovering it incredibly bothersome to inform the reality even so I will surely come again again.
2011-12-12