"Домог" хамтлаг тэргүүллээ
Болгар улсын Нессебар хотноо наймдугаар сарын 23-31-нд зохион байгуулсан язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д эх орноо төлөөлөн оролцсон "Домог" чуулга тэмцээний “Гран при” шагналыг авч, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аваргаар шалгарчээ.
"Домог" чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн "Домог" хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид болон уран нугараачид оролцжээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 24 орны 98 хамтлаг оролцон уран бүтээлээ толилуулсан байна.
Энэхүү хүндтэй шагналаас гадна "Домог" хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол ханган эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомын эзэн болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ