М.Энхболд, Г.Мөнхбаяр нарыг “Стандарт групп”-ийн хэрэгт шалгах ёстой юм биш үү?
М.Энхболдыг бас Г.Мөнхбаярыг хотын захирагчаар ажиллаж байсан он жилүүдэд Туул голын сав газарт 38.8 га газар эзэмших эрхийг өөрийн болгосон “Стандарт групп” гэж даварсан компани Монгол Улсын ямарч хууль тогтоомжийг үл тоомсорлон үйл ажиллагаа явуулсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Тус компани нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид нэвтрэн орсон болох нь аль 2010 онд МХЕГ-ын шалгалтаар тогтоогдсон байдаг ч, тэдний үйл ажиллагааг зогсоож дийлэх эрх хаана ч, хэнд ч байсангүй өнөөдрийг хүрэв. Уг нь МХЕГ-аас 2010 онд НМХГ-тай хамтран Туул голын дагуу хамгаалалтын бүсэд хяналт шалгалт хийн, голын ай сав дагуу газар эзэмшсэн 312 албан байгууллагыг шалгаж, зөрчилтэй 147 байгууллагатай хариуцлага тооцон,газар эзэмших эрхийг цуцалсан ч “Стандарт групп”-ийн толгойг илээд өнгөрсөн байдгаас үзэхэд тэд анхнаасаа л том артайн хувьд том дэмжлэгтэй явж ирсэн байгаа юм.
6
Түүнчлэн “Стандарт групп” ХХК-ийн орон сууцны хороолол барихаар анхнаасаа төлөвлөгдсөн газар болох Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хоорондох бурагсан шугуй ой бүхий талбай нь нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид хамаарагдах газар болохын хувьд анхнаасаа тэдний эзэмшилд очих ёсгүй байсан гэдэг нь М.Энхболд, Г.Мөнхбаяр нар хотын захирагчаар ажиллаж байхдаа буюу 2004, 2010 онуудад “Стандарт групп” ХХК-д газрын зөвшөөрөл олгож захирамж гаргахдаа хууль зөрчсөн байдгаас нь харагдана.
6
Тэдний олгосон захирамжууд нь:
Нэгдүгээрт: "Ойн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн Хамгаалалтын бүсийн ой түүний дэглэмийн 8.1 дэх /Хамгаалалтын бүсийн ойд ... хориотой зүрвасын ой, ... хамаарна. /заалт, 8.2. дахь /Хориотой зүрвасын ойд ... голын эргэзс хоёр тийш 1000 метрийн доторхи ой. ... бут, сөөг, ... хамаарна./ заалт, 8.6. дахь /Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дзмжихэд чиглзгдсэн арчилгаа, цзвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./
6
Хоёрдугаарт: Усны тухай хуулийн 31.2.1. дзх /онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах,... –ыг хориглоно./
6
Гуравдугаарт: "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс ба түүний дэглэмийн 11.4-д - хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий гззрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн Онцгой хамгаалалтын бүсэд .... суурьшлын бус байгуулахыг хориглоно гзж заасныг тус тус ноцтой зөрчсөн болохыг МХЕГ-ын зүгээс хэлж байсан.
Түүнчлэн Хотын захирагчид нь газар олгохдоо Ойн тухай хууль, Усны тухай хуулийг онц ноцтой зөрчсөн гэдгийг хяналт тавих ёстой газар нь мэдсэн ч, бодит байдал дээр ямар ч арга хэмжээ авч чадалгүй өнгөрснийг одоогийн нөхцөл байдал харуулж байгаа юм.
6
“Стандарт групп” ХХК нь үйл ажиллагаагаа эхлэх зорилгоор ойр орчмынхоо бургасыг тайрч заримыг нь шатааж, үерийн даланг дураараа сэтэлж, байгаль орчинд хор хохиролтой үйл ажиллагаа явуулсаар байтал МХЕГ хор хохиролтой холбоотой мэдээллийг нь тодорхой болгоогүй л байж байна. Гэхдээ “Стандарт групп” ХХК-ийн бусармаг үйл ажиллагаа нь Туул голын урсацын хэмжээ багасахад шууд нөлөөлөх, барилгын хог хаягдал ихээхэн тархаж, голын сав газрын ургамал устах хор уршигтайг хэлж байсныг тодотгох байна.
6

6
Уг нь МХЕГ-аас газар албадан чөлөөлүүлэх НЗД-ын захирамжийг гаргуулах, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн газрыг чөлөөлүүлэх зургаан сарын аяны хугацаанд “Стандарт групп” ХХК-ийн газар эзэмшихтэй холбоотой асуудлыг Шүүхийн журмаар шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг НМХГ-т үүрэг болгож байсан удаа бий. Мөн НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2010 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр, 13/2011 дугаартай барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Ерөнхий байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн удаа ч бий. Гэтэл энэхүү шийдвэрүүд замын дундаасаа сарнин алга болсон байгаа нь эрх мэдэлтнүүдийн зүгээс нөлөөлчихөв үү гэх харыг яах аргагүй дагуулдаг.
6

За ямартай ч “Стандарт групп” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагаа ийм маягаар нүдний өмнө ил байна. Ингэж үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэн нь Д.Батаа гэх эрхэм байдаг гэдгийг бид дуулгаж байсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед бизнесээ цэцэглүүлж чадсан гэгддэг түүнд 2004 онд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зориулалтаар авсан 15,6 га газрын зөвшөөрлийг нь М.Энхболд хотын дарга байхдаа өгсөн. Харин 200 бургасыг нь тайрч шатааж, үерийн даланг сэтэлж дураараа дургиад байгаа 23,2 га газрыг хотын дарга Г.Мөнхбаярын зөвшөөрлөөр авсан байдаг. Уул нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг ч, дээрх нэр бүхий эрхмүүд тэрийг үл огоорон “Стандарт групп”-д үйлчилсэн асуудлыг хууль хяналтынхан одоо сөхөн шалгахад оройтоогүй байна гэдгийг зориуд тодотгоё. Мөн өдгөө Хотын даргын албан тушаалд суугаа Э.Бат-Үүл та энэ асуудалд анхаарал тавьж дийлэхгүй байна уу гэдгийг асуумаар байна.
6
Б.Итгэлт
Эх сурвалж: Zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ