Хөрөнгийн биржийн бүртгэлээс 57 компанийг хаслаа
Санхүүгийн зохицуулах хорооноос 2006 оноос эхлэн жилийн хугацаанд Хөрөнгийн биржид бүртгэлтэй 400 аж ахуй нэгжид шалтгалт хийсэн байдаг. Эдгээрээс эрсдэлтэй 165 хувьцаат компанид шалгалт хийн, зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгчээ. Гэвч өдийг хүртэл ямар нэгэн хариу өгч, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй, санхүүгийн тайлангаа өгөөгүй тул нэр бүхий 57 компанийг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаас арилжих эрхгүй болж байгаа юм.
6
Ийм нөхцөлд тухайн компаниудын хувьцаа эзэмшигч иргэд яах вэ гэсэн асуудал гарах нь тодорхой. Үүнийг яаж шийдэх тухайд “Зарим компаниуд эзэн нь тодорхойгүй болсон бас 90-ээд онд өмч нь үрэгдсэн компаниуд бий. Тэгэхээр тэдэнд ногдол ашиг бараг байхгүй. Ер нь эцсийн дүндээ Монголд анхнаасаа өмч хувьчлалын хэлбэр буруу тогтсоны гайгаар иргэд ямар компанийн хувьцаа авах вэ гэдгийг мэддэггүйгээсээ болж ийм олон нэр төдий компаниуд мөн хохирсон иргэдтэй болж буй юм. Түүнээс гадна компани заавал ногдол ашиг гаргах албагүй. Тухайн компани ашигтай байвал ТУЗ-өөс шийдвэр гаргаж байж ногдол ашгийг түгээж болох хуулийн заалт бий” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Саруул тайлбар өгсөн.
6
Гэхдээ эдгээр компанийг ор тас үгүйсгэж байгаа хэрэг биш бас боломж олгожээ. Санхүүгийн зохицуулах хорооны 278 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасагдсан 57 ХК-д хувьцаа эзэмшигчдийн хурлаараа зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх эсвэл татан буулгах талаар хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлээс хасуулах хүсэлтийн хамт 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг үүрэг болгосон байна. Ингэснээр шинээр бүртгүүлж, эрх үүсгэн дахин сэргээх боломжтай болж байгаа аж.
6
Үнэт цаасны бүртгэлээс хасагдсан 57 компанийн нэр:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ