Боксын холбоо хариулт өгөхөөс татгалзав
Боксын холбоо У.Мөнх-Эрдэнэ З.Энхзориг нартай холбоотой асуудалд хариулт өгөхөөс татгалзав. МУ-ын гавъяат тамирчин, олимпийн хүрэл медалт У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монголын боксын холбооны удирдлагуудыг шударга бус үйлдэл гаргаж байгаа талаар ярьсан билээ.
Тодруулбал, У.Мөнх-Эрдэнэ ирэх 10-р сард Казахстаны Алмата хотод болох ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургууль хийж байгаа ч энэ тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй болжээ. Тэрбээр олимпийн наадмаас хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, бэлтгэл сургуулилтаа таслахгүй байгаа аж. Гэтэл түүнийг Алматад болох ДАШТ-нд оролцуулахын тулд ОУХМ З.Энхзоригтой сорилт хийх болсон нь шударга бус гэж үзэж байгаа аж. Учир нь тэмцээн болоход нэг сарын хугацаа дутуу байхад Монголын боксын холбоо сорилт авна гэж зүтгэжээ.
Энэ талаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбаас тодруулахад хариулт өгөхөөс татгалзсан юм.
Б.Цэрэндэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ