Тоглолтоос олсон мөнгийг хүүхдүүдэд зориулна

img

  “Хүүхэд ирээдүйн эзэд” төрийн бус байгууллага санаачлан бүх оддын хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ. Тоглолт энэ баасан гаригт Бөхийн өргөөнд болно. Тоглолтоос олсон мөнгийг нийслэлийн зургаан дүүргийн нэн ядуу өрхийн хүүхдүүдэд зориулах аж.   Тодруулбал, амьдралын боломж доогуур 300 хүүхдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл авч өгөх юм. Тоглолтод гавьяат жүжигчин Б.Бүрнээбаяр, С.Батсүх болон дуучин Э.Энх-Эрдэнэ, Д.Сарангуа, Б.Баярцэнгэл, “Гурван бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Dijital” зэрэг хамтлаг, дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ