Түлэнхийн төвийн “балгас” бахь байдгаараа л дүнсийнэ

img

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг өнгөрсөн наймдугаар сард багтаан шалгаруулж, ажлыг эхлүүлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долдугаар сард сүр дуулиантай нь аргагүй мэдээлж байв. Мөн “Түлэнхийн төвийн хуучин суурин дээр долоон давхар байнгын 200, онцгой нөхцөлд ашиглах 25 ортой, хүүхэд томчуудын арьс нөхөн сэргээх, идээт үрэвсэл эмчлэх зэрэг зургаан тасагтай барилга барина. Балгас болсон энэ барилгыг нураахад 20 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. ЭМЯ-ны өнгөрсөн 2011  оны долдугаар сард зарлагдсан зураг төсөл боловсруулах тендерт “ЭЗТ” гэх компани шалгарч яамтай 246 сая төгрөгийн гэрээ байгуулсан” хэмээн салбарын сайд нь ярьж байсан юм.

6

Харин өнөөдөр Түлэнхий төвийн барилгын ажлын хэрэгжилт өдгөө ямар байгааг сонирхохоор Сүхбаатар дүүрэг XI хороололд байрлах “хуучин гэмтэл” буюу Түлэнхийн төвийг зорьлоо.

Уг барилгыг одоогоос гурван жилийн өмнө МХЕГ-ын байцаагчийн дүгнэлтээр нураах шийдвэр гаргасан юм.

6

Биднийг очиход Түлэнхийн төвийн шинэ барилгын ажил эхлэх нь бүүхэл, хог новшинд дарагдсан, өтгөн шингэний эхүүн үнэр ханхийхсэн хуучин балгас дүнсийсээр угтсан юм. Уг балгасыг харж, хайхардаг ч манаач байхгүй бололтой.

Түлэнхийн төвийн ойр орчмын иргэдийн ярьж буйгаар “Энд ямар ч барилгын ажил хийгдээгүй. Бас балгасыг нурааж эхлээгүйг та бүхэн харж байгаа байх. Зөвхөн хүний нүдэнд ил харагдах газруудыг нь тойруулан хашаа барьчихсан. Харин манай байрны дэргэд байгаа хэсэгт /Түлэнхий төвийн зүүн талд/ нь хашаа бариагүй. Бас манаач ч байхгүй. Энэ балгас хавийн архичин, тэнүүлчин, золбин нохойны л үүр болж байх шиг байна. Бид ч орой үдэш энүүгээр явахаас айдаг” гэцгээж байв.

6

Харин Эрүүл мэндийн яамныхан “Манай яам 2014 онд багтаж, барилгын ажлаа эхлүүлнэ. Барилгыг нураахад зарцуулагдах төсөв гарсан. Мөн шинэ барилгын архитектур зураг төлөвлөлтийг боловсруулж, бохир ус зайлуулах шугам, цахилгаан, холбооны шугам сүлжээний зарим зургийг бэлэн болсон. Гэвч нь дулааны зөвшөөрөл олгохгүй байгаа учраас зураг төсөл гацаанд орсон” гэхээс өөр хариулт өгсөнгүй.

Ямартаа ч, өнөөдөр “Түлэнхийн төв”-ийн шинэ барилгын талаар өнөөдөр ярьж байгаа хүн алга.

7

Дашрамд дуулгахад, 1957 онд ашиглалтад орж байсан хоёр давхар тоосгон байшинг  Түлэгдлийн клиник нэртэйгээр түлэгдэл ба ясны идээт гэмтлийг эмчлэх 150 ортой, 100 гаруй эмч ажиллагсадтайгаар үйл ажил ажиллагаа явуулж байсан гэнэ лээ.

Б.Цэрэндэжид

Гэрэл зургийн Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erkas:
ene asuuddal shiidegdeh gej bgaa zuilsiin neg ni bgaa bh. neg dor buhniig hiichihdeg bol ter hun ilbechin gesen ug. harin zuw zuitee alham zuw tsagtaa hiigddeg gedgiig humuus medej bgaasai. Medeej em yamnii tolgoinii uwchin bushuu hiie gesen neg ajil yah argagui emnelguudiin barilgiin ajil bolood bn shuude
2013-09-04
bt chr:
Tanii hiij baigaa buhen hun ardiin tuluu baidag, hiij buteesen, shinechilj togtooson zuw shiidwerud chin hun buhend il haragdaj bgaa. Ajlaa tsaashid amjilttai urgeljluuleerei
2013-09-04
Neeree balai muihar:
Neeree balai muihar abgai bilee shuu god punish her pease for the sack of suffering people of mongolia
2013-09-03
kkkk:
udval yaj iim ajil hiij chadah yum be.balai avgai kkkk
2013-09-03
иргэн:
удвал сайд энэ асуудалаа цэгцлээчээ хамаатныхаа хувийн эмнэлэгт сард 30 сая турээс төлөөд эмнэлэг барихгуй эмнэлэг биш буудалд тулэгдэж гэмтсэн хүүхдүүдийг байлгаж байх нь ашигтай байгаа гэдэг унэн юм байна л даа
2013-09-03