Гадны ямар нэгэн нөлөөтэй гэдэг цуурхал уу?
Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгой төслийн талбайд хүн амины хэрэг гарсан талаар өмнө мэдээлж байсан билээ. "Оюутолгой" төслийн ажилчдын хоол, хүнсийг бэлтгэн нийлүүлдэг Францын “Си Ай Эс” компанийн ажилтан 21 настай З гэдэг залуу энэ сарын 18-нд учир битүүлгээр амиа алдсан. Талийгаач залуу бусдад хорлогдсон байх гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Түүнийг албаны эх сурвалж амиа хорлосон байх магадлалтай гэж мэдээлсэн юм.
Иймд энэ талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хошууч Ц.Отгонбатаас тодрууллаа.
- Оюутолгойд гарсан хэрэгт гадны ямар нэгэн нөлөө байгаа юу? - Хэрэг шалгах явцад амиа хорлосон тогтоогдсон. Гадны ямар нэгэн нөлөө байхгүй.
- Гэхдээ түүнийг бусдад хорлогдсон байх гэж мэдээлэж байна шүү дээ? - Гадны ямар нэгэн нөлөөтэй гэдэг цуурхал.
- Цагдаа шалгаад дуусчихсан хэрэг үү? - Яг шалгаж байна. Мөрдөн байцаалт дууссны дараа энэ талаар тодорхой мэдээлэл өгөх болно. Б.Хавар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ