Чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнгөрөгч сарын 13-19-ний хооронд Болгар улсын Софи хотноо болсон. Энэ тэмцээний 60 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцсон Б.Номин мөнгөн медаль хүртсэн юм.
.
Тэрээр “Гацуурт олимп” клуб, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин юм. Түүний жинд нийт 32 тамирчин оролцсон бөгөөд таван удаа барилдаж мөнгөн медалийн болзол хангасан байна. Чөлөөт бөхийн 60 кг-ийн жин нь хамгийн олон өрсөлдөгчтэй байдаг. Өнөөдөр Б.Номин, дасгалжуулагч багш МУГТ О.Пүрэвбаатарын хамт тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлсэн Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Модун Ресурсэс” компанийн удирдлагуудтай уулзаж талархал илэрхийллээ.
.
“Модун Ресурсэс” компани нь Төв аймгийн Баян, Баянжаргалан, Архуст суманд нүүрсний ашиглалтын ордтой бөгөөд тухайн орон нутгийн Засаг дарга нартай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг юм байна. Үүнийхээ дагуу Архуст сумын Засаг дарга хүсэлт тавьсанаар тус сумын харьяат тамирчин Б.Номинг тэмцээнд оролцоход нь тусламж, дэмжлэг үзүүлсэн аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ