Өнөөдөр хонь өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 24. Бархасбадь гариг. Билгийн тооллын 29. Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан 17:22 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, мал худалдан авах, мал түгээх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Сахил санваар авах, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал   зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад таарамжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ