С.Ганбаатар: “Хүүхэд харах үйлчилгээ” үнэ төлбөргүй байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлагаар нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” буюу “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн төслийг их хуралд өргөн бариад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
а
-Жилийн жилд Есөн сарын 1 болохтой зэрэгцэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийн тухай асуудал яригддаг. Тэгвэл таны санаачилсан хуулийн төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүдтэй адил мэдлэг боловсрол олгох, эрүүл аюулгүй орчинд харж хамгаалах зэргийг шийдвэрлэнэ гэж байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс энэ хуулийн төслийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ гэдэгт илүүтэй анхаарлаа хандуулж буй. Тиймээс хяналтыг хэрхэн тавих вэ?
-2013 оны 1 сарын 18 ны өдөр миний бие болон буёад найман гишүүнтай хамтран “Хүүхэд харах үйлчилгээ” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Энэ нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” нэртэй ч одоо “Хүүхэд харах үйлчилгээ” гэдгээр хүмүүст танигдаж байна. Энэ хуулийн гол санаа нь төр өнөөдөр үүрч чадахгүй байгаа ачаагаа иргэдээсээ жирийн хүмүүсээсээ асуух, цэцэрлэг байгуулчих боломжтой хүмүүстээ хувьсах зардлыг нь өгөх талаар л ярьж байна. Хамгийн гол нь аав ээжүүд энэ асуудалд хариуцлагатай, маш их эрх мэдэлтэйгээр оролцож байна. Аав ээжүүд “Хүүхэд харах үйлчилгээ” –г хэрэгжүүлж буй иргэддтэй гэрээгээ хийснээр үйлчилгээ үзүүлэх, мөнгөжих эрхийг нь олгож байгаа.
а
Одоо бол хүүхдээ цэцэрлэгт өгсөн л бол төр хариуцдаг. Гэтэл цэцэрлэгт яваагүй 60 мянга гаруй хүүхэд ямар ч хариуцлагагүй нөхцөлд гэртээ үлдэж байна. Гэртээ цоожлуулж үлдсэнээс гал усны аюулд өртөх, жорлонгийн нүхэнд унах зэргээр сардаа 16-17 хүүхэд эндэж байгаа. Өнгөрсөн 2012 онд л гэхэд жилд 35 хүүхэд хараа хяналтгүйгээс зам тээврийн осолд өртөж байна. Энэ бол өөрөө хариуцлагагүй тогтолцооны илрэл. Хүүхдээ цэцэрлэгт явуулъя гэтэл асар өндөр стандарт ярьж, аль эсвэл орон тоо хэтэрсэн гэсэн шалтаг тоочдог тул гэртээ цоожлуулж үлдэхээс өөр боломж үлддэггүй.
ө
Бидэнд эдгээр хүүхдүүдийг гэрт цоожлуулж үлдээхгүй байх ямар боломж байгаа вэ гэхээр боломжтой хэн нэгэн нь айлын хүүхдүүдийг харах юм. Тиймээс “Хүүхэд харах үйлчилгээ” –г эрхлэх боломжтой хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд төр дэмжлэг үзүүлж, багшийн зардал, хоолны буюу хувьсах зардлыг хариуцах асуудлыгл шийдээд өгөх хэрэгтэй. Ингэж чадвал улсаас нэг их наяд төгрөгийг хэмнэж байгаа. Өөрөөр хэлбэл 650 цэцэрлэг барих цэцэрлэгийн мөнгийг эхний ээлжинд хэмнэж, “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 60 мянга гаруй хүүхдүүд маань хамрагдсанаар бүх хүүхэд 100 хувь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжоор хангагдах юм. Дараа нь аав ээж, улсын байцаагч, боловсролын яамны байцаагч нар цөм хяналт тавьж, нийгэм даяар хариуцлагатай болно.
а
-Эцэг эхчүүд “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэгчдэд итгэж хүүхдээ харуулна гэдэг асуудлаар судалгаа хийж үзсэн үү?
-Бид судалгаа хийсэн. Өнөөдөр маш олон эцэг эхчүүд зөвхөн энэ хуулийг хүлээж байгаа. Энэ үйлчилгээнд итгэхгүй, дургүй байгаа хүмүүс хүүхдээ өгөх байж болох эрх нь нээлттэй. Хувийн цэцэрлэгт өнөөдөр 350-500 мянган төгрөг өгөөд баталгаатай гэж итгээд өгч болно.
а
-Зарим нэг зүйл заалтаас харахад цэцэрлэгийн хүүхдийн байр 25 мкв хүртэл байна, хүүхэд заавал тусдаа унтлагийн өрөөтэй байна гэж заасан байдаг. Тэгвэл гэрээр хүүхэд харах үйлчилгээний стандартыг хуулийн төсөлд хэрхэн заасан байгаа вэ? Мөн тэтгэвэртээ суусан эмээ хажуу айлынхаа хүүхдийг харж өгөхөд төрөөс дэмжих боломж бололцоог хэрхэн хангаж өгч байна. Заавал орон сууцанд л хүүхэд харах эрхтэй байх уу?
-Одоо мөрдөж байгаа хуулинд зааснаар цэцэрлэгт нэг хүүхдэд 5мкв-аас доошгүй зайн стандарт баримтлах ёстой. Харин “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2.5 мкв талбайд байж болно гэж зааж байгаа. Учир нь хүүхдүүд энэнээс хэцүү нөхцөлд амьдарч байгаа. Өнөөдөр амьдралд бодитой хандая. Маш өндөр стандарт тавиад баримтлаад хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах боломжгүй байдгийг болиулья. Тийм учраас амьдралд ойрхон шийдвэр гаргая гэсэн үүднээс бид энэ хуулийн төслийг ярьж байна. Тийм учраас Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яамтай хамтран ажиллаж байгаа. Бидний жил хагасын хөдөлмөр энд орсон байгаа.
-Стандарт шаардлагын хувьд ямар байгаа вэ. Гэр хороололд байгаа хүн “Хүүхэд харах үйлчилгээ” –г эрхлэх боломж байгаа юу. Зөвхөн орон сууцанд л энэ үйлчилгээг эрхлэх үү?
-Төвлөрсөн устай, дулаантай газар л хүүхдийг авах ёстой гэж стандартад заасан байгаа. Өнөөдөр гэхдээ Боловёролын яаманд “гэр цэцэрлэг”-ийн стандарт гэж байгаа. Гэр гэдэг нь зөвхөн гэрийг хэлээгүй, нэг павхар шавар байшинд цэцэрлэг ажиллуулж болно, зун бол хөдөө орон нутагт гэрт байлгаж болно гэж заасан. Заавал төвлөрсөн гээд заагаад эхлэх юм бол хөдөө суманд байгаа бүх хүүхдийг үндсэндээ шууд нийгмийн гадна гаргаж байна гэсэн үг. Тэдний ирээдүй бүрхэг болно. Дээр нь энэ хууль гэр хорооллын хүүхдэд зориулсан хууль гэж болно. Өнөөдөр төвлөрсөн ус дулаан гэр хороололд ирнэ гэдгийг хүлээнэ гэвэл тэднийг одоохондоо битгий өсөөч ээ. Хүүхдээрээ жаахан байгаад өгөөч. 5-10 жил түр хүлээгээч ээ гэж хэлж байгаатай адил юм. Ингэж амьдралаас тасархай байдлаар хандах юм бол бидний ирээдүй бүрхэг болно.
а
-Төсөл хэрэгжиж эхлэхэд магадгүй хоолны хордлого зэрэг олон хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Хуулийн төсөлд хариуцлагын тогтолцоог хэрхэн оруулж байгаа вэ?
-Эцэг эхчүүд маш хариуцлагатай гэрээ хийх учиртай. Хэрэв ийм асуудал үүслээ гэхэд тухайн “Хүүхэд харах үйлчилгээ”эрхлэгчийн лицензийг хураан авна. Мөн хуулиар хүлээх өндөр хариуцлага байгаа.
ө
-Сургагч багшийг хэрхэн бэлтгэх вэ?
-Энэ хууль гарсны дараа Засгийн газраас энэ хуулийнм хэрэгжилттэй холбоотой маш олон журмууд хэлэлцэнэ. Одоогийн байдлаар журмын төсөлд доод тал нь 45 хоногийн сургалтанд хамрагдана гэж заасан. Хүүхэд харах үйлчилгээний нарийвчилсан журмыг Боловсролын яамнаас гаргана. Тэгэхээр энэ 45 хоног байх уу, нэг жил байх уу, зургаан сар байх уу гэдгийг хэлэлцэж шийднэ. Сургах хугацаа их байх тусам хүнд суртал нэмэгдэж, хүний халаасанд мөнгө хийх хэрэг гарна. Эцсийн эцэст аав ээж нар хүүхдээ муу хүнд аваачиж өгөхгүй. Эцсийн эцэст аав ээж нар хүүхдээ подвальд харуулахаар аваачиж өгөхгүй. Бидний гол хариуцлагыг өндөржүүлж байгаа зүйл бол аав ээж нар хүүхэддээ хайртай, ирээдүйдээ хайртай тийм учраас зөв сонголт хийх нь мэдээж.
а
-Төлбөрийн хувьд ямар байх вэ?
-Бид эцэг эхчүүдэд дарамтгүй, улсын цэцэрлэгт хүмүүжиж байгаатай адил төлбөргүй байлгах бүх аргыг судалж байна. Харин хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч өөрөө нэмэлт англи хэлний хичээл, бүжгийн, дууны нэмэлт сургалт өгсөн тохиолдолд гэрээн дээрээ нэмэлт төлбөр төлна гэж тусгах боломжтой. Тэрнээс биш төлбөр хувиараа төлнө шүү гэж заагаагүй. Одоо өгөх гэж байгаа хувьсах зардалд тусгаснаар аав ээжүүдээс мөнгө авахгүйгээр хүүхдүүдийг харж хандана, аюулгүй байдлыг нь хангана, хоол тэжээлээр нь хангана. Хамгийн гол нь хүмүүжлийн арга хэмжээг ханганх гэсэн хэдхэн том зорилгыг тусгах юм.
а
-Хуулийн төслийг хэзээ батлах вэ?
-Бид энэ хуулийн төслийг аль болох хурдан баталж байж, хүүхдүүд гэртээ цоожлуулахгүй болно. Тиймээс энэ сарын 16-нд болох УИХ-ын ээлжит бус чуулганд хэлэлцүүлэхийг зорьж байгаа. УИХ-ын гишүүд цөм хүүхэдтэй. Гэтэл тэд энэ хуулийн төсөлд бага анхаарал тавьж байгаа гэж харж байна. Өнөөдөр тэдэнд ард түмний хүүхдийн ирээдүй хамаагүй байж болох ч хүүхдүүд том болоод таны хүүхдүүдтэй зэрэгцэн өсөж нэгэн нийгэмд амьдрана. Тийм болохоор монголын хүүхэд бүрийн ирээдүй бидний ирээдүй гэдгийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
а
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ